Р.Амаржаргал сандарч эхлэв
АН-ын дүрэм ёсоор намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг санал болгох ёстой. Үүний дагуу АН-ын дарга Н.Алтанхуяг Чимэдийн Сайханбилэгийг санал болгож буйгаа ҮЗХ-ны хуралд танилцуулсан байна. Гэтэл МҮДН-ээс Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан Р.Амаржаргал сандарч, хурал завсарлангуут Х.Баттулга, Д.Баттулга, Э-Бат-Үүл нартай аминчлан уулзалт хийгээд амжжээ. Д.Баттулга үүний өмнөх ҮЗХ-ны хурлыг даргалж байхдаа нэлээд хүч түрж байсан гэдэг нь ил болсон. Өдгөө ашиг сонирхолын улмаас нэг цэг дээр уулзах болсон тэдний туйлын зорилго нь Засгийн эрхийг авах бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ