Н.Алтанхуяг бол АН-ын хамгийн хамгийн нь
Яг одоо АН-ын даргаар сонгогдсон З.Энхболд үг хэлж байна. Тэрбээр үгийнхээ эхэнд АН-ын дарга асан Н.Алтанхуягт хандаж үг хэлэв. Тэрбээр “Н.Алтанхуяг хамгийн хамгийн гэсэн тодорхойлолтой хүн. Тиймээс хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийжхэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ