
АН-ын дарга Н.Алтанхуяг улс төрийн соёл гаргаж, намын талцал хагарлыг зогсоох үүднээс намын даргын ажлаа өгсөн. Намаа 6 жил удирдахдаа 5 удаагийн ялалт байгуулсан сайн зохион байгуулагч төдийгүй, сайн удирдан манлайлагч байсан ч улс төрийн шахалт хавчилт, хор найруулсан “жүжиг”-ийн золиос болж ажлаа өгч буйд нь харамсаж байгаагаа ҮЗХ-ны гишүүд илэрхийлж байна. Мөн ҮЗХ-ны гишүүд АН-ын дарга асан Н.Алтанхуяг намдаа төдийгүй улс орондоо үнэлэгдэх ажил хийсэн учраас Чингисийн одонгоор шагнуулах санал гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ