АН-ыг З.Энхболд удирдана
АН-ын ҮЗХ-ны хуралд оролцогч 168 гишүүний 87 хувийн саналаар УИХ-ын дарга З.Энхболд АН-ыг удирдахаар боллоо. Н.Алтанхуяг түүнд намынхаа тамгыг гардуулан өгч, “Эв эеийг хичээж ялалтыг буухиаг үргэлжлүүлээрэй” гэдгийг захив.
а
Харин З.Энхболд АН-ын тамгыг гардан авсныхаа дараа “Н.Алтанхуяг хамгийн хамгийн гэсэн тодорхойлолтой хүн. Тиймээс хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийжхэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” гэдгийг онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ