Ч.Сайханбилэг: Би өөрчлөгдөхгүй
Ерөнхий сайдад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
м
Ч.Сайханбилэг: АН-ын бүлэг дээр Ерөнхий сайдыг тодруулах эсэх нь маргаантай байгаа учраас бүлэг дээр мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломж байгаагүй. Өнөөдөр Д.Эрдэнэбат даргад бүлгийн гишүүдийг цуглуулах боломж байгаа юу гэсэн. Байхгүй гэлээ. Одоо мөрийн хөтөлбөрөө танилцуулья. Одоо юуны өмнө эдийн засаг хямралтай байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинэ байгуулагдах Засгийн газар юунд анхаарах вэ гэхээр 1.Эдийн засаг, 2.Эдийн засаг, 3.Эдийн засаг гэсэн зүйлд дээр л анхаарна. Мөн шинээр байгуулагдах Засгийн газар нэгдүгээрт, дэмжлэгтэй, хоёрдугаарт, үйлдийн засгийн газар байх, гуравдугаарт шуурхай Засгийн газар байх ёстой. Эдийн Засгийн асуудлыг шийдэхэд Засгийн газар штабын зохион байгуулалттай ажиллах ёстой юм. Үндэснийхээ эрх ашгийг бодож улстөржилтийг хойш тавьж ажиллах ёстой. Бид хонины найр их хийлээ. Энэ хямралыг бид өөрсдөө бий болгосон, одоо өөрсдөө гарах ёстой. Урт хугацааны хөгжлийн асуудал. Нартай өдөр налайж бороотой өдөр найрладагаа болих ёстой. Засгийн газрын ажил хувийн хэвшил дээр тулгуурлаж байж амжилттай явна.
б
Би ямар ч албан тушаалд очсон Сайханбилэг хэвээрээ байна. Хэрэв би Ерөнхий сайд болвол фракциудтайгаа үг хэлээ ололцож чадна, сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллаж чадна, ҮЗХ-ны гишүүтэйгээ нэг цул болж ажиллаж чадна, намын бүлэгтэйгээ нэгдэж ажиллаж чадна, би Амараа гишүүнтэй ам хэлээ ололцож чадна гэдэгт итгэж байна. Та бүхэн итгэл үнэмшлээрээ саналаа өгөөрэй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ