Монгол иргэд автомашины осолд өртөж, нэг нь амиа алджээ
Өчигдөр оройн 22.00 цагийн орчим БНСУ-ын Жүнгнам аймаг, Дэсаным тосгон дэх зам дээр автомашины осол гарч нэг Монгол иргэн амиа алдаж, 3 Монгол иргэн бэртсэн байна.
ы
Тодруулбал, 34 настай Солонгос иргэн Ким гэгч согтуугаар автомашин жолоодон тосгоныхоо замаар гэр рүүгээ явж байсан гэнэ. Энэ үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин цагаан шугам давахдаа буцаж эргэх үйлдэл хийж байсан нэгэн автомашиныг хараагүй мөргөсөн байна. Ослоос болж Солонгос иргэн Ким болон бусад , 3 Монгол иргэн хүнд бэртсэн бол 51 настай Монгол иргэн нь амиа алдсан ажээ.
ы
ы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ