Путин, Обама нар уулзав
Австралийн Брисбэн хотноо “Их 20” чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Энэхүү уулзалтад дэлхийн 25 орны 4000 гаруй тэргүүн, төлөөлөгчид оролцож буй. Уулзалтын эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Тэд хагас цаг орчим уулзахдаа Украины зүүн хязгаарын асуудал, Баруун Африкийн орнуудад тархаад буй эбола вирус болон Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар ярилцсан гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын “Орт 1” сувагт ярьсан байна. Путин, Обаматай уулзсныхаа дараа Германы Канцлер Ангила Маркельтай Украины асуудлаар ярилцсан байна. Канцлер Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоогоод буй салан тусгаарлагчдыг Орос зэвсгээр хангаж байгаа гэжээ. Харин Путин, Канцлерийн хэлсэн үгийг эрс үгүйсгэсэн гэж Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгджээ .Тэрбээр энэхүү албан бус уулзалтад хөндлөнгөөс оролцсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.с
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ