Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

УЕПГ-т

09:00 цагт Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ.

б

Хэвлэлийн Хүрээлэнд

11.00 цагт Монгол Улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд цоохор ирвэсийг хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб, “Англо- Американ” ХК мэдээлэл хийнэ. Мөн үеэр байгаль орчны 2014 оны шилдэг бүтээлийн уралдааны талаар танилцуулах юм.

ы

БШУЯ-ны 401 тоотод

11:00 цагт  Боловсролын салбарт цоо шинээр нэвтрүүлж байгаа "Боловсролын салбарын мэдээллийн систем"-ийг танилцуулна. Технологийн дэвшилд тулгуурласан энэ түүхэн шинэчлэл ямар үр дүн үзүүлэх талаар эрхэм сэтгүүлчид ирж сурвалжилна уу. Утас: 91913865

ы

БЗД-ийн ЗДТГ-т

11:00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах" өдрийг  угтаж БЗД-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сарын аяны нээлт болно. Нээлтийн үеэр Залуучуудын холбооноос аялуулах хандивын хайрцаг хүлээн авна. Холбоо барих утас: 89292099

б

Оюутны талбайд /МУИС-ийн хичээлийн 2 байрны урд/

13:00 цагт Оюутнууд эрхийнхээ төлөө нэгдэж цуглаан хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг  90064040. 99003707

ы

Тусгаар тогтнолын ордны 3 давхарын хурлын зааланд

11:30 цагт МАН-ын Шинэчлэлийн хорооны анхдугаар бага хурал эхэлнэ. Сурвалжлах эрх нээлттэй. Утас: 8811-6530

б

МН мэдээллийн төвд

12.00 цагт Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулж Завхан аймгийн залуучууд оюутны хөгжлийн төв, Монголын зохиолчдын эвлэл хамтран “Хутагтуудын хишигт” яруу найргийн наадам зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

s

shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

olloo:
zaal bish tanhim
2014-11-17