Улаанбаатарт 450 мянган машин хөдөлгөөнд оролцдог

img

JCI Монгол байгууллага, Нийслэлийн ЗДТГ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж байгаа замын түгжрэлийг бууруулах чиглэлээр гарц шийдэл тодорхойлох “Хотын шийдэл” форум боллоо. Уг форумд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэдээллийн Технологийн газар, Боловсролын газар, Гудамж төсөл, Зам тээврийн яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

б

Форумын эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийслэлийн Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийн хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулсан юм. Тус ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа эхлэн  Нийслэлийн толгойны өвчин болоод байгаа авто замын ачааллыг бууруулах ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулж, автомашиныг тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулж,  2013-2014 оны хичээлийн жилд 7 дүүргийн  45 сургуулийн 122 автобусаар 4880 сурагчийг тээвэрлэж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд шинээр 80.16 км авто зам барьж, 144.74 км зам өргөтгөн шинэчилж, 89 гудамж замд 61180 метр квадрат нөхөөс хийж, орон сууцны хороолол доторх 9 байршилд байгалийн чулуун хучилттай 1.84 км авто замыг  барьснаар замын ачаалал тодорхой хэмжээгээр багассан. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн статистик судалгаа байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд автомашины тоо огцом нэмэгдэж байгаа нь эргээд замын ачааллыг үүсгэх болсон. Мөн хотын төвд Их дээд сургууль, худалдаа, үзвэр үйлчилгээний цэгүүдийг төлөвлөлтгүй бий болгож,  иргэдийг нэг урсгалруу төвлөрүүлж байгаа нь түгжрэл үүсэх бас нэгэн шалтгаан болоод байна.

х

Замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чухал аргуудын нэг бол хүн бүр машины хэрэглээнээсээ татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал онцолж байлаа. Энэ ч үүднээс Хотын захиргаа, Засгийн газартай хамтран машины хэрэглээг бууруулах бодлого баримталж ухаалаг тээврийн хэрэгслийн системийг ирэх 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Нийтийн тээвэр ухаалаг системд шилжсэнээр иргэд автобусаар тогтмол цагийн хуваарийн дагуу үйлчлүүлж, цахим тасалбарын картаар зорчиж, гар утас, автобусны буудлын электрон самбарыг ашиглан автобусны цагийн хуваарь, байршлыг харах боломжтой болох зэрэг нийтийн тээвэрт цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлэх юм. Ингэснээр иргэд машины хэрэглээнээсээ татгалзаж, Ухаалаг автобусыг сонгон үйлчлүүлж, замын ачааллыг бууруулахад  тодорхой хэмжээгээр нөлөөлнө хэмээн тооцож байгаа юм. Энэ мэтчилэн форумд оролцогчид Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах асуудлын талаар олон чухал шийдлийг тодорхойлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

*andorj:
shiidel gargahaar dandaa l ard irgedee hyahaj havchij *on shiidver gargah ym.zamaa urgusguh,hotoo teleh geed tolgoi saitai ulsuud uul n bgaa sh dee suudaldaa hevteed udur honogiig unguruulgui tarhia ajilluul l daa.uur arga zam bgaa daa.ard irged chin sain harval bvgd taksichid boltson shahuu yvj bn sh dee.yagaad tegeeed bgaan.
2014-11-17
irgen:
mashin unahaa boli l geh yum daa.
2014-11-17
oyutan:
bidni tuhtai amidralin tulu, hunjingvi ornudin adil shineleg arga zamudig avch heregjvlehig zorij bgad bayrlaj bn. ard irged bid vvrgee uhamsarlaj chadlinha hereer demjij soylt vilchlvlvltsgey. mongol uls mani ulam ulam hugjih boltugai.
2014-11-17
nbcc:
metro agaar deeguur il galt tereg manaid xamgiin bolomjiin garts yum gazar dooguur xiixees 3 daxin xyamd gej japanuudiin garsan tootsoo bdg yumbna. xotiin toviin neg egneeg dan bagana bolgono gesen ug
2014-11-17
metro:
metro agaar deeguur il galt tereg manaid xamgiin bolomjiin garts yum gaxar dooguur xiixees 3 daxin yamd gej japanuudiin garsan tootsoo bdg yumbna. xotiin toviin neg egneeg dan bagana bolgono gesen ug
2014-11-17
monhuu:
hudlaa helj mungu idehee zogsoo 450000 mashin yaj ch bodson yavaagui za
2014-11-17
monhuu:
hudlaa helj mungu idehee zogsoo 450000 mashin yaj ch bodson yavaagui za
2014-11-17