Хятадтай хийсэн худалдаа 23.2 хувиар өсчээ
Энэ оны эхний арван сарын байдлаар 9.080.0 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ. Энэ өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувь буюу 258.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж. Нийт бараа эргэлтийн 61.0 хувь буюу 5.543.1 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 15.1 хувь буюу 1.373.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 23.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 3.2 хувиар өсчээ.
2014 оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 1.992.2 сая ам.доллараар буурч, 131.4 сая ам.доллар ашигтай гарсан байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ