Монголын 530 гаруй иргэн Орос руу гарчээ
Монгол, Оросын иргэд энэ сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ. Тэгвэл тус үйл явдлын албан ёсны нээлт өчигдөр Алтанбулаг боомтод болов. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Болд, УИХ-ын зарим гишүүн, ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж нар оролцож, харилцан визгүй зорчилтыг албан ёсоор нээсэн юм.
а
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг баталсан. Энэ хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлсний эхний өдөр буюу энэ сарын 14-нд Монголын 530 гаруй иргэн ОХУ руу хил гарч, Оросын 300 орчим иргэн Монгол Улс руу нэвтэрсэн гэдгийг ИХШХЕГ-аас мэдээллээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ