Харрисон Форд: Би үргэлж анхдагч байхыг хүсдэг

-Ирэх
онд нээлтээ хийх “Оддын дайн” кинонд та тоглож буй. Өнгөрсөн сарын эхээр та
зураг авалтын талбай дээр ухаан алдаж унасан. Кинонд тоглоход таны нас хэтэрхий
ахдаж байгаа юм шиг санагдаж байна уу?
-Удахгүй би 73 нас хүрнэ. Хааяа тэгэж боддог л юм. Харрисон
Форд чиний нас, үрчлээ чинь өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Одоо амралтаа авч,
бусад хүмүүс шиг өнгөрсөн үеэ бодоод далайн эрэг дээр дарс уугаад суух нь чамд
болон зүрхэнд чинь сайн бус уу гээд л ганцаараа ярьдаг. Тэгэхдээ урлаг намайг
хөгширч, өвөө болохыг хориглодог. Би үхлээ хүлээгээд хэвтэхийг хүсэхгүй байна. Урлаг
намайг залуухан байхыг шаарддаг. Би сайн дүр авахын тулд 40 настай залуугийн
дүрд хувирч чадна найруулагчдаа.
-Урлагийн
хүн, цэргийн хүн хоёрыг адилхан гэдэг. Үүнтэй санал нэгдэх үү.
-Адилхан гэхэд бас учир дутагдалтай. Жүжигчин хүн киноны
дүр авч, зураг авалтын талбай дээр очсон бол цэрэг болж хувирдаг. Чамд заах,
тушаах, загнах хүн цөөнгүй таарна. Бид зураг авалтын талбайгаас л явсан бол
энгийн нэгэн уран бүтээлч болж хувирдаг. Цэрэг хүн өглөөнөөс орой хүртэл
журамтай байдаг. Намайг хүүхэд байхад цэргийн хүмүүс их ууртай догшин санагддаг
байсан. Цэргийн хүнийг би алхаагаар нь таньдаг. Энгийн хувцас өмссөн үедээ ч
тэд дэгжин алхдаг.

-Цэргийн
хүн болох таны мөрөөдөл байсан уу?
-Үгүй, жүжигчин болох миний мөрөөдөл, зорилго, амьдрал
минь байсан.
-Кинонд
тоглож, дүр бүтээх юу нь сайхан юм бэ?
-Кинонд тоглоно гэдэг гайхамшиг. Өөрийнхөө бүтээсэн дүрээ
дэлгэцээс хараад намайг хайрлах, намайг үзнэ ядах хүмүүсийг харахаар уран
бүтээлч болсондоо өөрөөрөө бахархаж, хайрлах сэтгэл төрдөг. “Өө болоо ш дээ. Харрисон
Форд залуу минь чи урлагаа орхих болоогүй юм байна. Чамайг харахаар хүмүүс
баярлаж байна” гэж л өөрийгөө урамшуулдаг.
-Таны
хүүхдүүдийн нэг нь ч жүжигчин болсонгүй?
-Тийм ээ. Тэд энгийн байдлаар амьдарцгааж байна. Миний
нэрлэдгээр “фабрикт хиам үйлдвэрлэж” амьдрах нь тэдэнд илүү таалагдсан
бололтой. Хамгийн гол нь тэд бүгдээрээ жаргалтай амьдарч байгаа.
-Та
гурав дахь эхнэртэйгээ амьдарч байна. Гэрлэлт их сургууль дүүргэсний дайтай
сургамж хайрладаг гэдэг?
-Би Калистад итгэдэг, тэгээд л боллоо. Надтай хамт
амьдрах амархан, харин хүмүүжүүлнэ гэдэг хэцүү. /Инээв/ Нэгэнт би гурван удаа
гэрлэж олон хүүхдийн аав болсон учир алдах зүйлгүй.
-Ихэнх
уран бүтээлч киноны оргил хэсэг буюу сэтгэл хөдөлгөсөн хэсгээ үзэхэд тухгүй
байдаг гэдэг. Танд хүртэл дэлгэцэн дотор дурласан бүсгүйгээ үнсэх хэсгээ үзэгчдийн
суудалд суугаад үзэх тухгүй байдаг уу?
-Үгүй. Тэд ичиж байна гэдэг өөрөөсөө ичиж буйтай утга
нэг. Үнэнийг хэлэхэд кино зохиолд анхнаасаа хайрын романс хэсэг бичигдсэн бол
бид ямар ч уур хилэнгүйгээр гүйцэтгэх хэрэгтэй. Жүжигчин хүн жүжигчин л байх ёстой.

-Өнгөрсөн
долоодугаар сарын эхээр жүжигчин Сильвестер Сталлонегийн найруулсан “Expendables
3” буюу “Дийлдэшгүй 3” кинонд тоглосон. Энэ уран бүтээлийн нэрнээс авахуулаад
бүхий л уран бүтээлч хүчирхэг санагдсан?
-Сильвестер Сталлоне дэндүү хүчирхэг залуу. 70 гарсан
мөртлөө гарынх нь булчин яг л 30 настай залуугийнх шиг хүчтэй. Тийм залуугийн
тархинаас мэдээж сул дорой бус хүчирхэг зүйл л төрнө. Киноны зохиолоос гадна кинонд
тоглох баг надад таалагдсан. Үнэхээр гайхалтай. Дэлгэцийн төгс баг. Үзэгчид Арнольд
Шварценеггер, Антонио Бандерас, Мил Гебсон, Сильвестер Сталлоне гэх шилдгүүдийг
цуг кинонд тоглуулахыг хүсдэг. Сильвестер Сталлоне энэ хүслийг биелүүлсэн.
-Та
өөрийгөө алдартай болсноо хэзээ жинхэнэ утгаар нь мэдрэв?
-Санахгүй байна. 1990 оноос эхлээд л миний нэрийг олон
хүн мэддэг болсон. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, залуус бүгдээрээ “Харрисон Форд,
Харрисон Форд, Харрисон Форд” гээд л орилж байхыг олонтаа харсан.
-Та
санаж байна уу. “Холливуудад хүчирхэг 11” багийг?
-Яаж мартах билээ. Орлон тоглогч авдаггүй 11 жүжигчин биз
дээ.
-Таны
мөрөөдлийн дүр.
-Би мөрөөдлийн дүрдээ тоглочихсон. “Индиан Жонс” бол
миний мөрөөдлийн дүр. Сэтгэл хөдөлгөм, гоёмсог дүр. Би кино од болохыг
хүсэхгүй, хожим од болох кинонд тоглохыг л хүсч байна.
-Тиймээ.
Зөв. Таны нас 70 хэдийнэ давлаа. Ирэх жил та гурван бүрэн хэмжээний кинонд тоглохоор
төлөвлөж байгаа гэсэн?
-Миний зургийг ханан дээрээ хэдэн хүн наасныг би
мэдэхгүй. Намайг үзэх гэж хэдэн хүн киноны тасалбар авдгийг би мэдэхгүй. Би
урлагт хөл тавьсан цагаасаа л үзэгчдээ хуурч үзээгүй. Би үргэлж анхдагч байхыг хүсдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ