Хяналтгүй төр, хазааргүй морь хамгийн аюултай

img

УИХ дахь бие даагчид энэ долоо хоногт Байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ. Өнгөрөгч долоо хоногт 2015 оны төсвийг хуулийн хугацаандаа баталсан нь УИХ төрийн ажилд хариуцлагатай хандаж байгаагийн илрэл.  Гэхдээ парламентын түүхэнд  байгаагүй хүнд нөхцөлд буюу Засгийн газар нь огцорсон, Сангийн сайдгүй нөхцөлд төсөв баталлаа хэмээн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны  дарга Ц.Даваасүрэн онцолсон юм.
 Мөн тэрбээр хэлэхдээ, Засгийн газрын бүтцэд  саяын хийсэн өөрчлөлтүүдийг бид үргэжлүүлнэ. Гэхдээ механикаар хандаж болохгүй. Төсөв хэлэлцэх явцад төрийн албан хаагчдын тоог  автоматаар 10 хувь бууруулах санал орж ирсэн. Ингэж механикаар ажилгүйчүүдийн эгнээг нэмж болохгүй. Тайлбар нь хувийн хэвшилд шилжүүлнэ гэж байсан.  Өнөөдөр энэ хямралтай үед хувийн хэвшлийнхэн шинэ ажилтан  авах чадваргүй байгаа. Харин яамдуудад байгаа давхардсан орон тоонд тандалт хийж, шаардлагагүй орон тоо,  шаардлагагүй агентлагийг олж тогтоогоод арга хэмжээ авах нь чухал  байна. Төсөв  батлахдаа Гандангийн барилгыг дуусгах хөрөнгийг баталж өгсөн байгаа.
Шамонголын төр өөрийнхөө гол шашныг авч явах ёстой. Харин шашин нь хүнийг зөв ёс суртахуунтай  болгох ажлаа хийгээсэй гэж боддог. Ёс суртахуунтай хүн л хууль сахидаг. Дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудал хэлэлцэгдээд явж байгаа тул Бие даагчид байр сууриа илэрхийлэхэд эрт байна. Гол асуудал дараагийн Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах хэрэгтэй байна. Хүлээлтийн байдал бий болчихоод байна. Дарагаий сонгууль болоход жил шахуу л хугацаа үлдээд байгаа тул хоног хугацаа алдахгүй, олон түмний эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Бид сөрөг хүчний байр сууриас хандаж, аль болох тогтвортой байдлын төлөө ажиллана гэдгийг хэлмээр байна гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ,  өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдрал хөл хөдөлгөөн ихтэй байлаа. АН-аас Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлсэн байна. Төр засаг хэзээ эмхлэн байгуулагдах нь вэ. Ыие даагчид та бүхнэ ямар  байр суурьтай байна гэж сонгогёид асууж байна. Ер нь Монгол Улс 90 онд Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхдээ ямар сайхан үг хэлж байлаа. Нам төртэй биш, төр  төртэй байна. Намын дээр төр байна гэж тунхагласан. Гэтэл өнөөдөр амьдрал дээр төрийн дээр нам  гарчихаад байна. Нам доторх асуудал, хэл ам фракцийн зөрчилдөөнөөс үүдэн төр  хямарч байна.
Энэ намын гишүүдийн үгнээс харахад Эвлэрлийн Засгийн газар байгуулья, бүх нам хамтарч  явая гэж өтгөн МАНАН байгуулах гэж байна. Урд өмнө нь хоёрхон нам МАНАН байгуулаад ямар муу муухай юм эхэллээ. МАНАН-гийн үед хулгай, боохой гаар ч байсан. Тийм учраас Бие даагчдын зөвлөл “Эвлэрлийн” нэртэй Засгийн газар байгуулвал бид сөрөг хүчин байна. Ер нь сөрөг хүчингүй Парламент болох гээд байна. Парламентийн халуун тогоонд буцалж байгаа сайнэ муу бүхнийг гаргадаг сөрөг хүчин байх ёстой. Энэ үүргийг Бие даагчдын зөвлөл хийнэ гэдгийг хэлмээр байна гэлээ.  Бие даагчдад сайдын суудал амлавал ажиллах уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Хяналтгүй парламент гэж байж болохгүй. Ард түмний хяналт заавал байх ёстой. Тэр үүргийг гүйцэтгэ гэвэл ямар ч сайхан  амлалтаас татгалзаж чадна. Тэрнээс өөр арга байхгүй ш дээ. Тэгэхгүй бол бүгд нийлээд түнэр харанхуй манан татуулаад яваад  байвал олон түмний эрх ашиг л хохирно. Хяналтгүй төр, хазааргүй морь хамгийн аюултай гэдэг тул Бие даагчдын зөвлөл парламентад хяналт тавьж ажиллана” хэмээн хариуллаа.
П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бие даагчид:
бүгд хувийн компанитай тул зүгээр ажлаас нь хал. цөөл. ядаж хэдэн компани х тайлан өгөхгүй ажиллаж эхэлнэ. та буруу бодож байна.
2014-11-17
монгол залуу:
бүх яамд, тэдгээрийн агентлагууд даанч олон хүнтэй, давхардсан ажилтай, үр дүн байхгүй, дандаа шахааны хүмүүсээр дүүрсэн байгаа. тиймээс нэг яамнаас дор хаяж 10 хүн, нэг агентлагаас наад зах нь 5 хүнээр цөөлөх бүрэн боломж байгаа. тийм сүрхий юм мэддэг, чаддаг юм бол хувийн компани, үйлдвэр байгууолаад амьдар л даа.
2014-11-17
maluud gej helie:
shinjleh uhaanii salbartiin tosobiig hasaad shashniig demjij gandand mongo tolobloson ni. ereediun mongoliig tseej haranhiu, muchar suseg ruu hotloh alhamiig femjij baina gej oilgoj baina.
2014-11-17
altaa:
tsul aldaatai bichih um aa, setguulchee
2014-11-17
pgbm:
ta 2 zugeet l man daa butsaj or. uur sain zam bhgui
2014-11-17
pgmb:
hoyr novsh ta 2 urgenii nisehiig uursduu avch yaj dampuuruulsnaa martyzai. odoo ta 2 byaluu hurtej chadahgui gej bodohoos booj uheh gej bga biz dee urvagch naraa.
2014-11-17
зочин:
ан ганцаараа чадахгүй байна ш дээ, дампуу нам байна ш дээ, нам ч гэж дээ, хэсэг бүлэг хүмүүс л юм даа, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн юм нууд
2014-11-17