Анхны зорчигчдод батламж гардуулжээ
Монгол Улс, ОХУ-тай байгуулсан иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээр энэ сарын 14-нөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл 2014 оны 11 дүгээр сарын 15-ний өглөөний Москва-Улаанбаатар чиглэлийн CU 330 дугаарын нислэгээр Чингис Хаан ОУНБ-аар хэлэлцээр хүчин төгөлдөр болсоноос хойшхи анхны зорчигч 9 хүн иржээ. Тэдгээрийн төлөөлөл болсон дөрвөн хүн болох А. Маркин, Л.Бурнинова, В. Сергейнков, Д.Давыдова нарын зорчигчдод ГХЭЗХАЯ-ны консулын газараас дурсамж болон бэлэг дурсгалын зүйл гардуулан өгчээ.
Дурсамжинд “Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр үйлчилж эхэлснээс хойш Монгол Улсад ирж буй анхны зорчигч болсон Танд сайн сайхныг хүсэж дурсамж гардуулав. Монгол Улсад тавтай морилон саатахыг хүсье” гэж бичжээ.
Эх сурвалж: http://politics.time.mn/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ