Сэжигтнийг СЭМҮТ-д хэвтүүлж дүгнэлт гаргуулсан
Прокурорын байгууллагын төв орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр УЕПГ-т эхэлж байна. Зөвлөгөөн энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэхүү зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурор, орлогч прокурор нийт 80 гаруй удирдах ажилтан оролцож байна. Энэ үеэр Орхон аймгийн прокурор Ж.Мөнхжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
б
-Аймгийн прокурорын газрууд энэ онд хийсэн ажлынхаа тайлагнаж байна. Танай прокурорын газраас хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлвэл.
-Бид 2014 онд хяналтын ажлын чанарыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг зорилт дэвшүүлж, тодорхой ажлуудыг зохион байгуулж, үр дүнд хүрч ажилласан. Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтарч аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тодруулж, иргэд, байгууллага аж ахуй нэгжүүдэд уриалга, сэрэмжлүүлэг хүргүүлж ажилласан. Энэ мэт үйл ажиллагааны дүнд 2014 оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн шинэ, залуу прокуроруудыг сургах, хяналтын ажилд дадлагажуулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулснаар гол ажлын чанар, үзүүлэлт дээшлэхэд нөлөөлж байгаа юм.
б
-Аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг буурсан гэлээ. Үүнийг дагаад прокурорын хяналт тавих хэргийн тоо буурч байна уу?
-Шинээр үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо буурсан ч прокурорын хяналт тавих хэргийн тоо өсч байна. Прокурор хэрэгт анхнаас нь хяналт тавьж байна. Нэг хэргийг 3-4 удаа хянах тохиолдол гардаг. Ер нь хянах хэргийн тоо жилээс жилд өсч байдаг.
б
-Судалгааны ажилтан эмэгтэйн амь насыг, сэтгэцийн өвчтэй байж болзошгүй этгээд хохироосон хэргийг Орхон аймгийн прокурорын газарт хянаж байгаа. Хэргийн хяналт ямар шатанд явж байгаа вэ?
-Судалгааны ажил хийж явсан эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Аймгийн прокурор хэргийн газрын үзлэгт биечлэн хяналт тавьж оролцсон. Одоо манай хяналтын прокурор хяналт тавьж байна. Хэргийг хянаж дуусах шатандаа орж байгаа. Сэжигтнийг Улаанбаатар хотод СЭМҮТ-д хэвтүүлэн сэтгэцийн байдлыг тодорхойлуулж дүгнэлт гаргасан байгаа. Прокурорын байгууллагаас хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байна.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ