БНСУ-ын Yндэсний тэтгэврийн албанаас шимтгэлээ буцаан авах иргэдийн нэрс тодорчээ

img

Нийгмийн хамгааллын  тухай  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2006 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУын Үндэсний тэтгэврийн албатай “Харилцан ойлголцлын санамж” бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад нутаг буцсан шимтгэл буцаан авах эрх бүхий Монгол иргэдээс шимтгэлийн нэхэмжлэх баримт бичгийг хүлээн авах, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн Албанд хүргүүлэн шийдвэрлүүлэх, хариуг нь мэдэгдэх, мөн буцаан олголттой холбоотой асуудал, өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэх ажлыг хийн гүйцэтгэж байна. Уг хэлэлцээр хийгдэж эхэлснээр БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх үүссэн /давхардсан тоогоор/ 10676 Монгол иргэдийн  11,0 тэрбум воннын шимтгэл  буцаан олгогдоод байна. Энэ удаа БНСУ ын Үндэсний тэтгэврийн албанд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлээ буцаан авах эрх бүхий 4057 иргэдийн нэрсийг НДЕГ-аас зарлаж байна. Доорх нэр бүхий иргэд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлээ буцаан авах юм. http://www.ndaatgal.mn/tailan/files/butsaan%20olgoltiin%20ners.pdf

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haanas yaj harahiin be delgerengui haygiig ni uguuch
2012-10-12
ners ni baihgyi bna yaj harah ve ?
2011-12-26