"School police-2014" тэмцээн болж байна

img

Нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад "School police" эргүүл ажиллаж байгаа. Сургуулийн орчимд хүүхдийг аливаа тохиолдож болзошгүй эрсдэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү ажил үр дүнгээ өгч буй билээ.

б

Энэхүү ажлын хүрээнд Хууль зүйн яам, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын  сурагчдын холбоо, нийслэлийн Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран зохион байгуулсан "School police дэвжээ-2014" тэмцээний эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр боллоо.

б

Уг тэмцээн нь эцэг эх, багш сурагчдад "School police" эргүүлийн ач тусыг таниулах эргүүлийн сайн туршлага, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой. Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан шилдэг багууд оролцож байгаа юм.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ