“Шилдэг бүтээлийн уралдаан”-д оролцохыг урьж байна
ХААН Банк Сангаас “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчдийн дунд хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг 4 дэх жилдээ зарлаж байна. Өнгөрсөн хугацаанд “Шилдэг бүтээлийн уралдаан”-д 400 гаруй бүтээл ирсэн бөгөөд шалгарсан сонин, сэтгүүл, вэбсайтын шилдэг бүтээлүүдээр эмхтгэл гаргаж, сэтгүүлч уран бүтээлчдэд хүргээд байгаа билээ.
ы
Энэ жилийн хувьд тус уралдааны хүрээнд сонин сэтгүүл, вэбсайт, ФМ радиогийн сэтгүүлчид, фэйсбүүк, твиттер хэрэглэгчид, чөлөөт уран бүтээлчдийг түлхүү хамруулахыг зорьж байна. Учир нь өнөө үед нийгмийн сэтгүүлзүйгээр дамжуулан олон нийт үнэн зөв, хэрэгцээт мэдээллээ авах, шүүн тунгааж, сайн үлгэр дууриалаар нэг нэгэндээ нөлөөлөх бүрэн боломжтой болсон байна. Иймээс хүн амын нас баралтын хоёр дахь томоохон шалтгаан болоод байгаа хавдар өвчлөлтэй хамтдаа тэмцэх зорилгоор уриалга гаргах, инфографик постер бүтээх твиттер, фэйсбүүкийн уралдааны төрлийг энэ онд нэмээд байна.
й
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 2014 онд 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлсэн билээ. Ингэхдээ хавдрын өвчлөл өндөртэй тухайлсан аймгуудыг сонгон ажиллаж өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 68,400 гаруй иргэнийг хавдрын иж бүрэн үзлэг оношилгоонд хамруулсан байна.
й
“Шилдэг бүтээлийн уралдаан”-ы материалыг 11-р сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Төв ХААН Банкны ресепшин хүлээн авна.
ый
Уралдааны ерөнхий удирдамжыг доорхи танилцуулгаас харна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ