News агентлаг 10 нас хүрлээ

img

Мэдээллийн News агентлаг ирэх арванхоёрдугаар сарын 1-нд 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс Монголын анхны хувийн мэдээллийн агентлаг хэмээн өргөмжлөгдсөн News агентлаг арван жилийн өмнө өдөр тутмын “Ардын эрх” сониныг гаргаж эхэлсэнээр түүхийн шангаа татжээ. “Ардын эрх” сонин нь тухайн үедээ Монголын өдөр тутмын тав дахь сонин болон мэндэлж байсан. Харин сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж дүгнэсний үндсэн дээр 2007 онд мэдээллийн www.news.mn сайтыг “Ардын эрх” сонины редакцийн хүч бололцоонд тулгуурлан үүсгэн байгуулсан нь эдүгээ Монголын хамгийн том, хамгийн олон уншигчтай мэдээллийн сайт болон өргөжжээ. “Монгол масс медиа” нэрээр ажиллаж байсан тус компани 2010 оноос News агентлаг болон өөрчлөгдсөн билээ. Энэ хамт олон 2012 оноос эхлэн долоо хоногийн тойм сонин “Newsweek”-ийг гарган орон даяар түгээж байгаа билээ.

1

10 жилийн өндөрлөгөөс эргэн харахад News агентлаг Монголын сэтгүүл зүйд өдөр тутмын “Ардын эрх” сонин, мэдээллийн www.news.mn сайт гэсэн хоёр брэндийг бий болгожээ. Хэвлэл мэдээлэл бол түүхийг бичигчид байдаг. Монголын түүхийн ганц арван биш хэдэн арваныг бичнэ гэдэгтээ News агентлаг итгэлтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
bayr hutgey news.mn -iinhend6
2014-11-18
irgen:
mxngx xgvxl tanar yg yanhantai adilhan shvv
2014-11-18
хангай :
ньюс-ийнхэн нэрээ сольсон нь дээр дээ. хэт ерөнхий байна. news agency гэнэ үү. жишээ нь, дэлгүүрийг зүгээр л дэлгүүр гэдэггүй, заавал оноосон нэр өгдөг дөө. newsline гэдэг ч юм уу, нэг оноосон нэр бодож олсон нь дээр байхаа.
2014-11-18
zochin:
uneher dajgui sait.medee.mn shig zahiagar yariltslaga avah hen durtai ni heden tug ugud setgegdel ustgah haalgadag yum ni gaigui shu.
2014-11-18