Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд
11:00 цагт НЭМГ болон НҮБ-н Хүн амын сангаас интернетэд суурилсан Channel программыг нийслэлд нэвтрүүлэх ажлын хүрээнд Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн зохицуулагч нарт иж бүрэн компьютер гардуулна.
ө
Хэвлэлийн Хүрээлэнд
15:00 цагт "Монгол бөхийн хөгжил, шинэчлэл" ТББ-аас сүүлийн жилүүдэд Монгол бөхийн салбарт үүсээд байгаа нөхцөл, зөрчилтэй асуудлаар "Монгол бөхөө аваръя" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж байна.
ө
НМХГ-ын хурлын зааланд
10:00 цагт Хувийн хэвшлийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжилийн нэгдмэл байдалд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. Утас:9907-0909
а
Спортын бэлтгэлийн төвийн 4 давхарт
12:30 цагт Сагсан бөмбөгийн Монголын Үндэсний Супер Лиг эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурлыг зарлаж байна. Хэвлэлийн бага хуралд Үндэсний Супер лигийн дасгалжуулагчид, тоглогчид, NBA-ын легионер тоглогчид оролцоно. 88023710 88081047
ө
Улаанбаатар чуулгад
11:00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 25 жилийн ойд зориулсан арга хэмжээг зохион байгуулна. ХТҮГ-ын Олон нийттэй харилцах хэлтэс холбогдох утасны дугаар:-97077008, 91000017
б
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт "Хүсэл зорилгоо нэгтгэе" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
б
Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд
10:00-16:00 цагт "Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг үнэлэх" сэдэвт иргэдийн онооны картын үнэлгээний тайлан уулзалт зохион байгуулагдана.
ө
Багшийн хөгжлийн ордны 2 давхрын хурлын танхимд
09:00 цагт НЭМГ болон НБСГ- аас хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн 119 Ерөнхий боловсролын сургуулийн эмч нар болон улсын 180 цэцэрлэгийн аргазүйчдийг хамруулсан Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдлийг бууруулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, шүд, амны хөндийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулна.
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ