Хяналтгүй төр, хазааргүй морьтой адилхан
УИХ дахь Бие даагчдын зєвлєлийн гишvvн Х.Болорчулуун дээрх vгийг хэлсэн юм. Жишээ нь хазаар, цулбуургvй агсам морийг хэдэн хvн чихдэж, тvр зуур ааг омгийг нь номхруулангуутаа таныг нь ч юм уу хэн нэгнийг мордуулаад хондлой дээр нь алгаад хєєчихвєл юу болох вэ. Хэчнээн Монгол тvмний vр сад, бага залуудаа морь малын дэргэд єссєн хэн ч бай хазаар, цулбуургvй агсам морины нуруун дээр 10 хором тогтох хvн бараг л олдохгvй. Жолоо, цулбуур, хазааргvй агсам морь ганц хором ч тайвшралгvй дэвхэрч, цовхорч, огло харайж, тvйвээн бусниулсаар дэлнээс зуурмар болоод дээр нь дэнжигнэж яваа хэн нэгнийг нуруу нугасаа хугалтал, хєл гарыг нь яайртал унагачихаад хулжиж одно. Адгуус л бол адгуус шvv дээ. Тvvний нуруун дээр єєрийн хvслээр биш, єрєєлийн сонирхлоор хvчлvvлж шавдуулан мордсон хєєрхийг хазаар, цулбуургvй гэж ойлгох, ухаарах мэдрэмж адгуусанд байхгvй, ерєєсєє ч заяагаагvй.
Тэгвэл єнєєдєр монголын улстєрийн нєхцєл байдал яг л хазааргvй агсам морь шиг болоход тун ойрхон байгаа нь хэнд ч тодорхой зvйл. Ерєнхий сайд асан Н.Алтанхуягийн толгойлсон шинэчлэлийн Засгийн газар эрх зvйн чадамжгvй болоод хэдхэн хонож байна. УИХ-ын гишvvн Р.Амаржаргал АН-ын бvлгийн 100 хувийн саналаар Ерєнхий сайдад нэр дэвшсэн ч АН-ын VЗХ-ноос дэмжлэг авч чадалгvй бvдрээд уначихсан. Харин Н.Алтанхуягийн танхимд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерєнхий сайдад дэвшvvлж, VЗХ нь ч олонхийн саналаар дэмжчихсэн.
Єчигдєр УИХ дахь АН-ын бvлгийн 29 гишvvний 19 нь Ч.Сайханбилэгийг дэмжсэний дотор Х.Баттулгын нэр орчихсон л тууж явна лээ. Янз нь АН-ын эсэргvv гишvvд ч “За яршиг. Одоо Сайханбилэгтэй хэчнээн тэрсэлдээд дийлэхгvй” гэж тооцоолсон бололтой юм. Аль эсвэл “Одоо талцаж хэрэлдэж байхаар хэнийг ч хамаагvй Ерєнхий сайд болгоод дараагийнхаа ажлыг бодохгvй бол болохоо байлаа” гэж эцсийн эцэст улс орноо бодсон ч байж магадгvй. Харин МАН-ын бvлэг завсарлага аван байж халуухан хуралдсаны эцэст наашаа харж инээн, цааш харж ярвайсаар Ч.Сайханбилэгийг дэмжихээр болж. Товчхондоо мань эр єнєєдєр УИХ-ын нэгдсэн чуулганаар орж, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын зэрэг МАН-ын бvлгийн гишvvд голдуу хэдэн нєхдєєс сануулга, анхааруулга маягийн хэдэн санал шvvмжлэл сонсоод Монгол Улсын 28 дахь Ерєнхий сайдаар томилогдох нь тодорхой болсон.
УИХ-аар баталгаажснаар Ч.Сайханбилэгийн Ерєнхий сайдын сэнтийд залрах зам нь шулуудах хэдий ч, одоогоор МАНАН татуулах уу, МАХАНИЗ-имдах уу гэдэг нь л тодорхойгvй байгаа. Гэхдээ хэдийгээр Ч.Сайханбилэг Ерєнхий сайдтай Засгийн газар байгуулагдах нь vнэн хэдий ч тvvнийг энэ єндєр сэнтийд хєтлєн аваачиж суулгасан Н.Алтанхуяг ахынхаа vгнээс гарах эрх, зvрх зориг одоохондоо тvvнд байхгvй. Учир иймд “МАН-тай яагаад ч эвсэхгvй” гэдэг ахынхаа vгийг дагах болов уу. Vгvй бол бvр эсрэгээрээ саяхан АН-ын дарга болж єнєєдєр ч будаг нь ханхалсаар л яваа З.Энхболд даргынхаа vгэнд орж “Их эвлэрлийн” буюу МАНАН-гийн Засгийн газар байгуулж М.Энхболд, Д.Оюунхорол за тэгээд УИХ-ын гаднаас хэд гурван МАН-ын нєхєр чирээд ирж ч болзошгvй. Тэгвэл жинхэнэ хазааргvй морин дээр, толгойгvй хvн мордсон хэрэг болж Монгол Улсыг жинхэнэ утгаар нь холион бантан болгоод дуусгах хорлонтой хулгай, луйвар эхэлнэ. Нэгэнт л тєрийн хяналтыг vгvй хийж, их эвлэрлийн ард хамтран идэж ууж, хулгайлсан бvхнээ эн тэнцvvхэн хуваах болохоор тэдэнд хазаар цулбуурын хэрэг огтхон ч шаардлагагvй болно. Яг л С.Баяр сдантарт бус Засгийн газар гээчийг байгуулангуутаа Оюутолгойгоор жонглёр тоглож, монголын ард тvмний аманд ч vгvй, хамарт ч vгvй нэг их сайхан vнэр vнэртvvлж хорхойг нь гозогнуулчихаад гадны тонуулчдад тавиад туучихсан шиг л юм болно. Бvр тvvнээс ч хорлонтой, монголчуудыг дахин єндийх тэнхэлгvй болтол нь єрєнд оруулж, єтєнд идvvлчихээд сууж байхыг ч vгvйсгэх аргагvй.
Хэрвээ Ч.Сайханбилэг ахынхаа vгээс зєрєн байж, З.Энхболд даргынхаа далд дохио зангаагаар МАН-тай эвсэж МАНАН-гийн Засгийн газар байгуулж дєнгєвєл урьд ємнє vзэгдэж, дуулдаагvй хулгай, луйвар, цагаан захтнуудын гэмт хэрэг жинхэнэ утгаараа мафи шинжинд орж улам нарийн аргаар, улам сайн зохион байгужулалттай хийгдэх болно. Яагаад гэвэл тэд хєшигний ард тас тэврэлдэж, бvхнийг тэнцvv хуваах зарчмаар хулгайлж, луйвардах болохоор хазааргvй мориос илvv хяналтгvй тєр хорлонтой байдгийг vзvvлэх шиг л болно. Тэр vед УИХ дахь бие даагчдын зєвлєлийн гурван гишvvн хэчнээн сєрєг хvчин болж, хяналт тавих гээд vнэндээ хаана нь ч хvрэхгvй, хvчрэхгvй. Х.Болорчулуун гишvvн “Их эвлэрлийн Засгийн газар байгуулагдвал бие даагчид сєрєг хvчин болж ард тvмнийхээ тєлєє зvтггэнэ” хэмээж байгаа ч нэгэнт МАНАН байгуулагддаг л юм бол тэр гурав байтугай УИХ-ын 30 гишvvн эвлэлдэн нэгдээд ч хvчрэхгvй. Тєд удалгvй Монгол Улс битvv МАНАН-д бvрхэгдэх болно. Хэн ч юу ч олж харахгvй. Харин Ч.Сайханбилэг “Нэмэгдэхvvний байрлалыг єєрчилсєн ч нийлбэрийн чанар єєрчлєгдєхгvй” зарчмыг сонгож єнєє хэдэн навсгар буюу “Шударга ёс” эвсэлтэй дахин ураг барилдвал эдийн засгийн огцом тэсрэлт хийж, “гайхамшиг” бvтээнэ гэж тэгтлээ горьдсоны хэрэггvй. Тэгээд ч vлдсэн жил хагасын хугацаанд нэгэнт элгээрээ хэвтчихээд байгаа Монгол Улсын эдийн засгийг нэгмєсєн тавиад туучихалгvй, торгоон барьж байгаад 2016 оны УИХ-ын сонгуультай нvvр тулна гэвэл л vнэнд илvv ойртоно. Эдийн засгийн бvх vзvvлэлт нь “0” зааж, гадаад єр нь 19.8 тэрбум ам. долларт хvрсэн Монгол Улсын 28 дахь Ерєнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдох нь бараг л тодорхой болчихлоо.
Єнєєдєр УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдвэл мань эр “Их эвлэрлийн” буюу МАНАН ч юм уу, аль эсвэл МАХАНИЗ-им ч юм уу ямар нэгэн Засгийн газар байгуулж л таарна. Харин тэр vед л хяналтгvй тєр, хазааргvй мориос аюултай юу, адилхан уу гэдгийг харцгаах болно. За даа аюул нь л их байх болов уу даа.
Эх сурвалж: morningnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ