
УИХ дахь МАН-ын
бүлэг ирэх оны төсвийн асуудлаар
хуралдсан. Харин үдээс хойш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэхийг хэлэлцсэн юм. Гэвч танхимаараа огцорсолн Засгийн газраас
дахин томилох нь зөв эсэх дээр санал зөрөлдсөн байна. Тиймээс өнөөдөр тус намын
Удирдах зөвлөл дахин хуралдахаар болжээ.
Засгийн газрыг бүрдүүлэх суудлаар УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг
гарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн өмнө нь Засгийн газартай хамтарч байсан
ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлэгт дахин хамтарч ажиллах санал хүргүүлээд байсан
билээ. Харин намын шинэ дарга өчигдөр УИХ-д суудалтай бүх намд Засгийн газартай
хамтарч ажиллах санал хүргүүлнэ гэж байсан. Ямартай ч дээрх санал сөрөг хүчин
болох МАН-д ирээгүй байгаа аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ