Гэмт хэргийн шинжтэй 21 мэдээллийг шилжүүлжээ
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын “Түр хамгаалах байр”-нд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах "107” тусгай дугаарын утас ажиллаж байгаа билээ. Энэхүү дугаарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүд залгаж, түр саатуулах байрны ажилчид тэдний санал, гомдлыг сонсож, хүлээн авч, тэдэнд тусалсаар багагүй хугацаа өнгөрч байна.
Нэг сар гаруйн хугацаанд энэ дугаарт 104 дуудлага, мэдээлэл ирж, холбогдсон иргэдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, бусад байгууллагатай холбон зуучлах ажлын зохион байгуулжээ. Түүнчлэн дээрх дуудлага, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээллийг шалгуулахаар харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн тухай ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
ы
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ