Мэдээлэл хүлээн авагчид мэдлэгээрээ уралдав
ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэргэжлийн аврага шалгаруулах уралдааныг өчигдөр зохион байгуулаа. Энэхүү тэмцээн нь тус төвийн мэдээлэл хүлээн авагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын дадлага, туршлага солилцох, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэх зорилготой аж.
б
Энэ төвд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн дуудлага хүлээн авдаг 102, гал аврах ажиллагааны 101, 105, эмнэлгийн тусламж үйлчилгээний 103 дугаарын утас 24 цагийн турш ажиллан, дуудлага хүлээн авч, зохицуулалт хийн, үйлчилгээ үзүүлдэг юм.
ы ө Тэмцээнд оролцсон алба хаагчид хэлтэс, албадынхаа үйл ажиллагааныхаа онцлогийг тусгасан багийн мэндчилгээ хүргэж, дүрэмт хувцсаар жигдрэн, харьцаа хандлага, сонсгол болон бичилтийн ур чадвараараа уралдсан юм. Мөн газарзүйн байршлын мэдлэг, EIN программын тухай ойлголт, компьютерийн техникийн программтай ажиллах ур чадвар, тусгай өгөгдлийн дагуу сэдэв боловсруулж, найруулга, зөв бичих дүрмийн шалгалт авах зэрэг мэргэжлийн уралдаан сонирхолтой, өрсөлдөөнтэй болов.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ