Монголд суугаа өвөрмонголчуудтай уулзана
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны иргэдтэй уулзахаар болжээ. Уг уулзалт энэ сарын 19-ний өдөр буюу маргааш 14:00 цагт Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоотод болох юм байна.
ө
Өвөрмонгол иргэдтэй холбоотой янз бүрийн асуудал гардаг. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-ын иргэн Вэнь Шин буюу Н.Алхааг албадан гаргах болсон тухай яригдаж байсан. Гэвч түүний гаргасан өргөдөлд хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгийн асуудлыг дурдсан тул уг мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулах шийдвэрийг ИХШХЕГ-аас гаргаж байсан билээ.
б
Мөн ТЕГ болон бусад холбогдох байгууллагууд Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны харьяат Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур нарын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үндэсний эрх ашигт үл нийцэх, улс төрийн үйл ажиллагаа явуулсан нь баримтаар тогтоогдсон тул удаа дараа анхааруулсны үндсэн дээр зохих хууль, журмын дагуу албадан гаргах арга хэмжээг авсан байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ