40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулна

img

Авлигатай тэмцэх газарт одоогийн байдлаар албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 301 өргөдөл, гомдол, мэдээллийг одоогийн байдлаар хүлээн авчээ. Тэдгээрээс 269 гомдол, мэдээллийг нь хянан шалгасан бөгөөд орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо болон аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхлэх, бэлэг хандив авахтай холбоотой хязгаарлалтыг зөрчсөн талаарх гомдол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

а

Дээрх зөрчлийг арилгуулахаар 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль тогтоомж зөрчсөн 20 гаруй тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар 60 гаруй байгууллагад анхааруулж зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна.

б

Тус газраас хийсэн хяналт шалгалтын дүнд хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, садан төрлийн холбоотой этгээдийг тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нэлээн илэрсэн тухай АТГ-аас мэдээлэв.

б

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ulsad uchruulsan hohiroliig buren toluulg baigaachee:
ulsad uchruulsan hohiroliig buren toluulg baigaachee. baahan l idej uusan garuud bugd baahan horongojij avaad 45 honog horigdson bolood gardag... ene baidliig hezee shiidverleh veeee
2014-11-19
гантөмөр үү батжаргал уу:
аль нэгийг нь шалгаж таарах нээ. http://www.unen.mn/content/42546.shtml?alias=politics
2014-11-18
iiiiiiiiiiiiiiiiiiiiiiii:
humuujil zan hoer neg baij lider hun baina
2014-11-18
elit elit:
lider huntei hamaagui tegj bolohgui
2014-11-18