Засгийн газар давж заалдана

img

ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох иргэний хэргийг  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэж, шүүхийн шийдвэр нэхэмжлэгч буюу Б.Билэгтийн талд гарсан.

б

Тэгвэл Засгийн газрын зүгээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хуулийн хугацаанд давж заалдах гомдлоо гаргахаар болжээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ариунболд, хариуцагч Засгийн газрыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Зүмбэрэл ажилласан юм.

б

Шүүхийн шийдвэрийг сануулахад, Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258 дугаар тогтоолын 1 дэх заалт, 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 296 тогтоолын 1 дэх заалт нь Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Билэгтийг Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилохыг ЗГ-т даалгасан. Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.871.000 төгрөгийг Засгийн газраас гаргуулж Б.Билэгт олгохоор шийдвэрлэсэн.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.....................:
tegeed easan
2014-11-18
mulguu :
eruugiin hereg bish zahiargaanii hereg yu bichij bgaagagaa medehgui nohor icherei
2014-11-18