Эмэгтэй гишүүд Г.Ундармаа, И.Одончимэг хоёрт талархжээ
МУГЖ Г.Ундармаа төрөх эмнэлгийн хүлээлгийн танхимуудыг тохижуулж, МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дэх хүүхдүүдэд зориулан сургалтын төв нээж буй. Тэдний энэхүү ажил олны талархлыг хүлээхийн зэрэгцээ УИХ-ын эмэгтэй гишүүдэд сануулга болж байгаа. Цахим ертөнц тэр дундаа твиттертчид Г.Ундармаа, И.Одончимэг нараас УИХ-ын эмэгтэй гишүүд үлгэр дууриал авах ёстой хэмээн жиргэж, тэднийг бодит ажил хийхийг сануулсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг жүжигчин Г.Ундармаа, И.Одончимэг нарыг хүлээн авч уулзжээ. Эмэгтэй гишүүд жүжигчин бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, өөрсдийн зүгээс хийж буй ажлаа танилцуулсан байна. Тус бүлгийн дарга УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "2015 оны төсөвт 500 гаруй эмнэлэг, цэцэрлэг, сургууль, дотуур байрны барилгын ажлыг дуусгахаар тусгасан. Мөн хамтын тэтгэвэр, хүүхэд харах үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудыг УИХ-д өргөн бариад буй"-гаа дуулгажээ.
б
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ