Оросын тусламжийн цуваа Донецкт очжээ

img

ОХУ-ын Засгийн газраас илгээж буй тусламжийн цуваа Украины зүүн хязгаарын Донецк мужид хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хүмүүнлэгийн бараа тээвэрлэсэн 24 ачааны машин өчигдөр 16.00 цагийн үед Донецкт хүрсэн гэж ОХУ-ын Онц байдлын яамны төлөөлөгч Олен Воронов хэлжээ.

1

Өнгөрсөн есдүгээр сараас ОХУ Украины Донецк болон Луганск мужид 55 машинаар 100 сая ам.долларын өртөг бүхий хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна. Харин Украины Засгийн газар болон Ерөнхийлөгч Петр Порошенко өнөөг хүртэл дээрх тусламжийн цувааны жинхэнэ эзэд мужийн иргэд бус салан тусгаарлагчид хэмээн хардсаар буй. Порошенко өмнө нь “Путин тусламж нэрийдлээр Украины салан тусгаарлагчдыг хангах зэвсгээ талхаар халхалж, эх оронд минь нэвтрүүллээ” гэсэн билээ.

Ерөнхийлөгч Путин өнгөрсөн амралтын өдөр Австралийн Брисбэн хотноо зохион байгууллагдсан “Их 20”-ийн уулзалтын үеэр Порошенкогийн мэдэгдлийн үгүйсгэж, “Орос салан тусгаарлагчдыг хэзээ ч зэвсгээр хангаж байгаагүй” гэдгээ мэдэгдсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

фашист путин:
энэ оросууд болимоор юмаа салан тусгаарлагч хорлон суйтгэгч нарыг зэвсэглэж удирдлагаар хангачихаад худлаа яриад байх юм тэр муусайнууд яагаад дуу*ггуй буу зэвсэгтэй хун хучтэй байлдаад байгаа юм тэдний ард оросууд оросын арми зогсож байгааг эруул ухаантай хун болгон мэдээд байхад доромжлоод ч байгаа юм шиг. путин фашист турэмгийлэлээ зогсоож украиныг тайван орхи
2014-11-18
1234:
putin barimjaatai yrisan n deer dee huuhed huurch bgaa bish
2014-11-18
зочин:
украйн хүмүүс оросуудыг монголчуудын * гэдэг юм байнлээ. бидний оросуудад элэгтэй байдаг н цус нэгтэйх юм байна даа монголчуудаа
2014-11-18
anarhist:
jdarsan hun amd talh huns niiluuleel biz.
2014-11-18
000000000000000000000000000000:
mmmmmmmmmmmmmmmmmmmjjjjjjyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyy
2014-11-18