5.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжжээ
Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.99 хувийн өгөөжтэй, 5 533 700 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 55 337 ширхэг Засгийн газры үнэт цаас худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс нийлүүлэлтийг 100 хувь баталгаажууллаа. Энэхүү арилжаанд Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
б
№ |
Үнэт цаасны компанийн нэр |
Тоо ширхэг |
1 |
Голомт секюритиз |
41 781 |
2 |
БиДиСек |
5 528 |
3 |
Ти Ди Би Капитал |
4 185 |
4 |
Тэнгэр капитал |
2 072 |
5 |
Стандарт инвестмент |
621 |
6 |
Эм Ай Би Жи |
566 |
7 |
Монет капитал |
300 |
8 |
Булган брокер |
156 |
9 |
Гацуурт трейд |
123 |
10 |
Евроази капитал холдинг |
5 |
Нийт |
55 337 |
Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны захиалгыг маргаашнаас энэ сарын 25-ны өдөр хүртэл авах аж. Энэ арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг арилжих юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ