МАН-ын хуралдаанд З.Энхболд нар оролцож байна
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож байгаа юм. МАН-ын бүлгийн гишүүд АН-ын дарга З.Энхболд болон нэр дэвшигч Ч.Сайханбилэг нараас асуулт асууж байна. Гишүүдийн асуулт дуусаагүй байгаа юм. Өнөөдөр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж магадгүй гэсэн сураг байсан. Харин УИХ дахь МАН-ын бүлэг нэгдсэн байр сууриа нэгтгээгүй учир чуулганы хуралдахгүй бололтой. Үүний дараагаар МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэнэ. МАН-ын гишүүд асуулт авч дууссаны дараагаар хуралдааны завсарлуулаад эргэж хуралдах төлөвтэй байна.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ