Шуурхай бүлгийн албан хаагчдын сургалт болов

img

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас Харуул хамгаалалтын хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Тусгай бүлэг, хотын бүсийн хорих ангиудын Шуурхай бүлгийн албан хаагчдын хээрийн гаралт, нэгдсэн сургалтыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд Хорих 405 дугаар ангид зохион байгуулсан аж.

a

Шуурхай бүлгийн албан хаагчдын тусгай тактикийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тус сургалтад ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын шуурхай бүлгийн нийт 98 албан хаагч оролцжээ. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй тусгай ажиллагааны тактик, хорих ангийн нөхцөл байдал, онцлогт нийцүүлэн ялтныг хуяглан хүргэх ажиллагаа, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам, тактик, техникийн өгөгдөхүүн, барьцаанд авагдсан хүн болон орон байрыг чөлөөлөх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байсан гэнэ.

s

Цаашид энэ төрлийн сургалтыг тодорхой хугацаанд, гадаадын болон дотоодын ижил төстэй байгууллагатай хамтран зохион байгуулах, гарч болзошгүй онцгой учралын үед саадгүй ажиллах зорилгоор хорих ангийн бүсэд сургалтыг зохион байгуулж хэвших нь шаардлагатай гэж үзсэн байна. Мөн энэ үеэр Тогтоол гүйцэтгэх газрын тусгай бүлэг, хорих ангиудын шуурхай бүлгийн албан хаагчдын авхаалж самбаа, ур чадварын тэмцээнд хорих 405 дугаар ангийн албан хаагчид шалгарч шилжин явах цом, баярын бичгийн эзэд болжээ.

sa

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vhsen *:
uhsenii chin tusgai naaduul chin bol arai bi*e tusgai chin uur shuu bh ni bga tsagdaad
2014-11-27
bagsh ni:
хамар луу нь цохидоггүй юм аа хамаа
2014-11-19
negniihee hamar narmaig gemteev dee :
bolgoomjtoi maanagtaj bj negiigee gemteechiv
2014-11-19
mongoldoo hairtai:
mongoliin tugai huchniikhen mandan badrag.
2014-11-19