И.Одончимэг: Бидэнд хазгай гишгэх эрх байхгүй
УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр МУГЖ И.Одончимэг, СТА жүжигчин Г.Ундармаа нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар жүжигчин бүсгүйчүүдэд хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах санал тавьлаа.
s
УИХ-д эмэгтэй гишүүд анх удаагаа 11 хүн орж чадсан. Өмнөх парламентийн үеүүдэд уул уурхай, зам барилгад түлхүү анхаарч ирсэн. Гэтэл нийгмийн сэтгэлгээний салбар уналтад орж, хүний хөгжил рүүгээ бараг мөнгө зарцуулаагүй байна. Тиймээс эмэгтэй гишүүдийн бүлэг нийгмийн салбарт онцгой анхаарч ажиллаж ирсэн. Тиймээс эмэгтэй гишүүд бид намын харъяалалгүй хамтран улс эх орныхоо төлөө хийж хэрэгжүүлэх чухал шаардлагатай хуулиудыг батлуулахын төлөө ажлууд ажиллаж байна. Гэхдээ саад бэрхшээл их байгаа ч бид 2013-2015 онд нийгмийн шаардлагад нийцүүлсэн 500 гаруй сургууль, цэцэрлэг, дотуур байр, тэдгээрийн өргөтгөл, эмнэлэг барих ажлыг дуусгана. Мөн ирэх долоо хоногт Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зэргийг өргөн барьж УИХ-аар батлуулах гэж байгаа хэмээн гишүүд онцолсон юм.
s
Манай урлагийнханаас хамгийн анхны гэж болохуйц хүмүүнлэгийн ажлыг жүжигчин Г.Ундармаа эхлүүлсэн бөгөөд эмнэлгүүдийн Хүлээлгийн танхимуудыг тохижуулах ажлыг зохион байгуулж буй. Харин жүжигчин И.Одончимэгийн хувьд Улаанчулуутын хогийн цэг дэх хүүхдүүдийг сургуультай болгох төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
s
Г.Ундармаа: Бид шүүмжилдэг биш өөрсдөө хийдэг байя
as
Баярлалаа. Бид хоёрыг ингэж хүлээж авна гэж ерөөсөө бодсонгүй. Мөн Одноо эгч бид хоёрын хийсэн ажлыг бусдад таниулж, талархаж байгаад маш их баярлаж байна. Ер нь бид үзэгчдийнхээ өгсөн мөнгөөр “Шинэ үе” прадокшнаас цалингаа авдаг. Бидний ажил мянган үзэгчийн өмнө явагддаг. Үзэгчид маань бидэнд маш сайхан үг хэлж, үргэлж урам өгдөг. Бүх үзэгчдэд баярлалаа гэж хэлж чадахгүй учраас тодорхой хэмжээнд бидний зүгээс тус байх ёстой гэж бодсон. Харин тэр тус маань эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулья гэдэг санаа. Эмнэлгүүдийн хүлээлгийн танхимаар өдөрт 500-700 гаруй үйлчлүүлдэг юм билээ. Тэд ч гэсэн бидний үзэгчид шүү дээ. Би аавыгаа үзүүлэхээр явж байхдаа эмнэлгийн байгууллагын хүндрэл бэрхшээлийг маш сайн ойлгосон. тэр үед эмнэлэгийн хүлээлгийн танхим үнэхээр хэцүү санагдаж билээ. Орчин нөхцөлийн хувьд хүндхэн байсан.
s
Тэгээд тухайн үедээ шүүмжлэлтэй санагдаж байсан ч “Яагаад би өөрөө хийж болохгүй гэж” бодогдсон. Тэгээд л маргаашнаас нь эмнэлгийнхээ талбайг хэмжиж аваад, зургаа гаргаж эхэлсэн. Төслөө гаргаж, төсвөө баталчихаад байгууллага компаниудаар мөнгө хайж эхэлсэн. Компаниудаар хандивийн мөнг гуйж явахдаа хэрэг хийсэн юм шиг гар минь чичирч явсан үе зөндөө бий. Харин өөрийн ах дүү хамаатан садан найз нөхдөөсөө мөнгө авахдаа алив надад тэдэн төгрөг хэрэгтэй байна. Тийм зүйл авах хэрэгтэй болчихлоо гээд л нэхээд авчихдаг байсан.
a
Тэр ч бүү хэл өөрийнхөө машиныг амжиргаа улаан болгож,100 айлаас бүх материалаа өөрөө явж татдаг байлаа. Өөрөө явахаар зардал багатай, мөнгө хэмнэдэг. Учир нь худалдаа эрхлэгчид миний төслийг их сайн дэмжиж хямдрал үзүүлдэг, хэмнэсэн мөнгөө өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулах зэргээл хоёр төслөө амжилттай хийж дуусгасан. Өнгөрсөн наймдугаар сард Эх нялхасын 220 метр квадрат талбайг тохижууллаа. Энэ хугацаанд уйлах, инээх, гомдох ч үе олон гарсан даа. Бид шүүмжилдэг биш өөрсдөө хийдэг байя гэж бүгдийг уриалмаар байна.
s
И.Одончимэг: Нийгмээс таслагдсан хүүхдүүдэд туслах ёстой
s
Л.Эрдэнэчимэг гишүүнийг уулзах ажил байна гэхээр нь Улаанчулуутын хогын цэг дээрээс шууд хүрээд ирлээ. Ний, нуугүй хэлэхэд би энэ талаар бодож явдаг байсан л даа. Улс эх орондоо миний оруулж буй хувь нэмэр бол миний уран бүтээл, тоглолтууд гэж бодсоор явлаа. Жүжигчин Ононд хүүхдүүд их хайртай. Онон хэрвээ хүүхдүүдэд сайн зүйлийг сурталчилсан ажил хийдэнд их нөлөөлнө дөө гэдэг зүйл ажиглагдсан. Мөн би орон нутагт тоглолтоор явж байтал нэг найз маань чи муу дүрд битгий тоглоорой гэж захисан. Тэгэхээр нь муу дүрд тоглохыг маш их хүсдэг гэсэн ч дандаа эерэг дүрд тоглоод байх юм гэж хэлсэн. Үнэндээ би маш цөөхөн муу дүрд тоглосон юм билээ. Тэгсэн найз маань би дөрвөн охинтой хүн. Охидууд маань бүгд чамд хайртай чамайг үлгэр дууриал болгодог. Гэтэл сүүлд эсрэг дүрд тоглосон байхыг чинь харчихаад хоорондоо муудалцаад багачууд нь бүр чамайг муу хүн байсан юм байна гэж итгээд уйлаад бөөн юм болсон. Миний найз энэ талаар нэг бодоорой гэж хэлсэн. Энэ бүхнээс уран бүтээлчид, олны танил хүмүүс үлгэр жишээ байх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Бас уриалан дуудагч байх ёстой. Бидэнд хазгай гишгэх эрх байхгүй.
as
Олны танил хүмүүст нийгмийн хариуцлага гэж байдаг. Би тэрийг их сайн ажиглаад нийгэмд тустай үйл хэрэг хийхийг зорьсон. Улаанбаатар хотын захын хороололд маш хүнд амьдрал байдгийг өөрийн нүдээр харж явсан. Түүнийг үргэлж бодож, шаналж явдаг. Яалт ч үгүй нийгмээс таслагдсан хүүхдүүдэд дэмжлэг маш хэрэгтэй байгааг өөрийн нүдээр олж харсан. Ялангуяа Сонгинохайрхан дүүргийн 24-26 хороонд орон гэргүй, хаяг нь тодорхойгүй хүмүүс маш их амьдардаг. Дээрээс нь хөдөө орон нутгаас олон өрх ирдэг. Тэнд өдрийн хоолоо яаж олж идье гэж байгаа хүмүүс гэрчилгээ, бичиг баримт хөөцөлдөөд явах ямар ч чадваргүй. Тэнд маш олон сургуульд явдаггүй хүүхдүүд байна. Үүнийг бодож явтал Мобикомоос надад боломж олгож, нийгэмд тустай нэг төсөл хэрэгжүүлэх үү гэж санал тавьсан. Би ч төсөлд оролцоод ялсан. Төсөл маань амжилттай хэрэгжиж байна. Газраа худалдаж аваад, байшингаа барилаа. Одоо дотор талаа тохижуулчихвал болно доо.
s
Энэ тохижилтийг хийхэд хуучин шатар даам, хуучин ном тоглоом гээд юу ч байсан хэрэг болно. Эцсийн дүндээ эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн хүүхдүүдийн сэтгэл, оюун санаанд нь жаахан ч гэсэн эргэлт хийх юмсан гэж бодож, зүтгэлээ. Энэ нь цаашдаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Энэ танхимд сууж байгаа бүх хүмүүс азтай. Яагаад гэвэл идэх хоол, өмсөх хувцас, ажил төрөл, харих гэр оронтой байна. Гэтэл бид амьдралын тойргоосоо гарч чадахгүй хотын төвөөсөө ч холдохгүй байгаа бол биднийг тойроод хотын захын хороололд амьдрал хүнд байна. Тэнд хүүхдүүд даарч өлсөж байна. Хамгийн гол нь өнөөдөр тэдний амьдрал хэнд ч хамаагүй мэт санагдаж болно. Гэхдээ тэнд амьдарч байгаа хүүхдүүд хүнийг хайрлах сэтгэлгүй, хүмүүжил, мэдлэг, боловсролгүй, зэрлэг хүн болон өсөж байгаа. Тэд таны хүүхэдтэй нэг цаг үед амьдарна. Тиймээс надад хамаагүй гэж бодолгүй үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэдгээр хүүхдүүдэд чиглэсэн ажлыг бага ч гэсэн хийгээсэй гэж уриалж байна.
s
Мөн УИХ-ын эрхэм гишүүд минь та бүхэн цөөхөн гэж битгий өөрсдийгөө голоорой. Эмэгтэйчүүд чинь хүчирхэг хүмүүс шүү дээ. Хамгийн гол нь нийгэмдээ хэрэгтэй зүйлийг санаачилж, бүх монголынхоо эмэгтэйчүүддээ хандаж уриалга гаргавал үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг юм. Бидний эргэн тойронд нийгмээс хэдийнэ хол тасарчихсан, нийгмээс хаягдчихсан хүмүүс олон байна. Тиймээс тэдгээр хүмүүсийн төлөө УИХ дахь эмэгтэй гишүүд зоригтой, үр дүнтэйхэн хөдлөөсэй гэж хүсэх байна. Зөвхөн ярьдаг биш, хийдэг байгаасай гэж хүсмээр байна. Хэрвээ та бүгд энэ мэт олон ажлуудыг санаачлан хийвэл эмэгтэйчүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй төрийн ордонд уулзаж энэ талаар санал, бодолоо хуваалцах боломж олдсонд баяртай байна.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ