Шороон шуурга шуурна

img

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

d

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, туул голын саваар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ы

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 0-2 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ