Өлзийтэй сайн

img

Аргын тооллын: 2014.11.19, Лхагва гариг, билгийн тооллын 27, тэргүүн дагуул одтой хөх морь өдөр. Өдрийн наран 08 цаг 24 минутад ургаж, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйл хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

б

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ