Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

НМХГ-т

09:00 цагт даргын зөвлөлийн хурлаар Нийслэлд автомашины кузов засварын үйлчилгээ эрхэлдэг Вьетнам засварын газруудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад хийсэн хяналт шалгалт нээлттэй хэлэлцэх болно. Утас:9907-0909

б

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд

11.00 цагт  хэвлэлийн бага хуралтай. Ашигт малтмалын хайгуулын лиценз, Өмнөговь зэрэг нэр бүхий аймагт байгалийн /улаан чулуу гэх мэт/ чулууг хууль бусаар түүж зарж борлуулдаг талаар мэдээлэл хийнэ. Модны хулгай, загас, цагаан зээр зэрэг хууль бус агнуур ямар бга талаар нэмэлт мэдээлэл авах боломжтой.

б

ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд

11.00 цагт "Дэлхийн ОО өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал болно. Холбогдох утас: 328773

б

Хөгжим бүжгийн коллежийн хурлын танхимд

14.30 цагт  "Монгол улсад цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой"-д зориулсан Эрдэм шинжилгээний хурал болон үзэсгэлэнтэй.

б

Нээлттэй нийгэм форумын хурлын зааланд

10:00 цагт  " Ялгаварлан гадуурхалт" сэдвийн хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн тайлан түүний зөвлөмжийн талаар төрийн холбогдох яамдын төлөөлөлд танилцуулах, харилцан ярилцах, санал солилцох уулзалт зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 76015800 утаснаас

ө

ҮХАА-н нэг давхрын хурлын зааланд

 10:00 цагт  “Үр сорт”-ны эрх зүйн орчин өнөөгийн байдал сэдвээр хуралтай.

ы

Төв Хаан банкинд

10:00 цагт "Улс төрд шинэ манлайлагч" төслийн залуус "Хөгжлийн бэрхшээл-Хүнлэг сэтгэл" төсөлт ажлаа танилцуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр гардуулах үйл ажиллагаа эхэлнэ.

б

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Урт нэртэй хуулийн талаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт Улс төрд шинэ манлайлал төслийн оролцогчид бичил төслийн талаар мэдээлэл хийнэ.

12:45 цагт Монгол, Германы хамтарсан археологийн экспедицээс XIII зууны Монголын их хаадын шүншиглэсэн дарагдмал эрдэнэс Хархорумаас олдсон талаар мэдээлэл хийнэ. Хурлын үеэр хархорумаас олдсон алт мөнгөн зоос эрдэнэсийг биетээр анх удаа дэлгэн үзүүлнэ.

б

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд

11:00 цагт  Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын 11-р сарын 11-нд Ард түмэндээ хандсан илгээлтийн тухай хэвлэлийн бага хурал болно. Хаяг: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Зайсангийн гудамж, 31-6 Харилцах утас: 11345408, 88000675

б

МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд 

14:00 цагт Монголын мал аж, ахуй, малчдын тулгамдсан асуудлыг олон түмэнд хүргэж, тэдний санал сэтгэгдлийг сонсох зорилготой Төв аймгийн Лүн сумын Малчдын холбооны гишүүд хэвлэлийн хурал зарлаж байна. Олон нийтийн мэдээллийн төв Утас: 300995, 99182236

б

Төрийн ордны “Иргэний танхим”-д

10:00 цагт Усны үндэсний хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болно.

ө

Үндэсний төв номын санд

14:00 цагт Монголын “Сахиусан дара эх” судар Юнеско-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэгдсэн батламж гардуулах ажиллагаа болно. Уг судар нь дэлхийн хамгийн жижиг номд зүй ёсоор тооцогдох бүтээл юм. Батламжийг албан ёсоор гардуулах үйл ажиллагаа 2014.11.19нд Үндэсний төв номын сангийн байранд 14.00 цагт болох гэж байна. Үйл ажиллагааг нээж Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар үг хэлнэ. Холбоо барих 99069190

ө

Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд

10:00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса ХХК , Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон хөдөлгөөн хамтран Руй эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурна.

Улаанбаатар хотын нийтийн номын санд байрлах Америкийн соёл мэдээллийн төвд

14:30-16:00 цагт Шинэ залуу бизнес эрхлэгчдийн долоо хоногийг Монгол Улсад тэмдэглэж байгаатай холбогдуулан “АНУ болон Монгол Улс дахь бизнес эрхлэлт” сэдэвт яриа, ярилцлага зохион байгуулагдана.

d

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

малын эмч:
hi лүнгийн малчиддтай хамтран ажиллаж болно шүү. утсаа өг дөө
2014-11-19
olloo:
ter nazarbayaev yu helsen bid nart yamar hamaa nn
2014-11-19