Ч.Сайханбилэгийг МАН-ынхан дэмжсэнгүй
МАН-ынхан Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Ч.Сайханбилэгийг дэмжсэнгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн фэйсвүүк хуудаснаа "АН-аас МАН-д хандан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт "Сайханбилэгийг дэмжих боломжгүй" гэсэн хариуг өгөх шийдвэрийг гаргалаа" хэмээн бичжээ.
б
Энэхүү шийдвэр нь МАН-ын эцсийн шийдвэр аж. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг чамгүй "байцаасан". Үүний дараа тус намын Удирдах зөвлөл хуралдаж, гишүүдийн олонх нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ