45 хэргийг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 10-14-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Энэ хугацаанд нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 21 гомдол, мэдээллийг шалгаж байна.
ө
Тухайн долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэж, 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан аж. Үүнээс эрүүгийн хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх, нэгхэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, хоёр хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогийн байдлаар тус газар эрүүгийн 45 хэргийг шалгаж байгаагаа мэдээлжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ