Эрүүл мэндийн төвийг тохижуулжээ
Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Монгол Улсын тэргүүний тариаланч Б.Хадбаатар өөрийн санаачилгаар сумынхаа Эрүүл мэндийн төвд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээний өрөөг тохижуулан, хүлээлгэж өглөө. Тэрбээр эмнэлгийн зориулалтын ор, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтөний олон үйлдэлтэй ор, дугуйтай түшүүр, телевизор, шүүгээ, дуслын өлгүүр, орны бүтээлэг зэрэг нийт 3.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ