Ума Турман: Хямдхан зүйлсээс татгалз
Холливуудын нэрт жүжигчин Ума Турманы “People” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Jump”, “The Mundane Goddess” кинонд тоглосон юм.
э
-Энэ өдрийн мэнд хүргье. Амьдрал сайн уу?
-Амьдрал сайн шүү. Таны амьдрал сайн биздээ. Хэвлэлийн төлөөлөгч маань өнгөрсөн долоо хоногт “Таниас “People” сэтгүүлийн сурвалжлагч ярилцлага авна” гэж хэлэхэд их догдолсон шүү. Өнгөрсөн жилээс хойш томоохон хэмжээний ярилцлага өгсөнгүй.
э
-Миний амьдрал сайн байгаа. Хүүхдүүд минь цагийн хурдаар өсөөд л. Ярилцлагын дундуур сэтгүүлчээс асуулт асуухад би дуртай байдаг юм. Харин та ярилцлага эхлээд л надаас асуулт асуулаа. Баярлалаа Турман. За дараагийн асуултаа асуухыг минь зөвшөөрнө үү. 2012 онд та бага охин Абелаа төрүүлсэн. Охин тань сайн биз дээ?
э
-Охин минь сайн байгаа. Миний өнгөрсөн амьдрал тийм ч сайхан өнгөрөөгүй ч жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн үе минь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан. Амжилт нь ахиж яваа эмэгтэй уран бүтээлчид карьераа унагаахаас айж, хүүхдээ авахуулах эсвэл жирэмсэлтээс хамгаалах эм зэргийг тогтмол хэрэглэж биедээ хэт их ачаалал өгдөг. Миний том охин Маяа одоо 17 настай. Би 20 гаруй жилийн өмнөөс кинонд тоглож эхэлсэн. Урлагийн карьер минь эхлээд хэдхэн жилийн дараа жирэмсэн болоход минь олон ч хүн дурамчхан хандаж байсныг нуугаад яахав. Тэр үед би сэтгэлээр их унаж байсан ч гэдсэнд байгаа тэр жаахан амьтныг бодоод л тэвчсэн. Энэ цаг мөчид өнгөрснөө бодоход зөв сонголт хийсэндээ өөрөөрөө бахархаж байна. Охин минь ээжтэйгээ зэрэгцээд л өсөж торниж, одоо сайхан бүсгүй болж байна. Хүүхэд бол миний амьдралын баяр баясгалан. Хүүхдийг би юугаар ч сольж чадахгүй.

э
-Та гурван хүүхэдтэй. Дахин хүүхэдтэй болох уу?
-Ээ бурхан минь. Одоо хангалттай. Хүүхэд энэ ертөнцийн баяр баясгалан мөн ч манай гэрт хүүхэд хангалттай. Нас минь ч хэдийнхээ 40 давсан. /Инээв/
э
-Төрөхөд оройтсон гэж үү?
-Магадгүй л юм.
э
-Та эхний асуултад хариулах үедээ яг одоо 10 хүүхэд ч өргөж авахад бэлэн байгаа мэт сонсогдсон?
-Тийм гэж үү. Намайг уучлаарай. Хүүхэд өсгөхөд ямар их энерги зарцуулдаг билээ. Таныг мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
э
-Олны танил байхын давуу тал?
-Бусдаас онцгойгоо мэдрэх сайхан байдаг. Бүх эмэгтэйчүүд над шиг гоёмсог даашинз өмсөөд улаан хивсээр алхахыг хүсдэг. Би азтай. Урлагийн буянаар би олон ч газар бурхан мэт хүндлүүлсэн.

-Дүр бүтээхдээ хамгийн их анхаардаг зүйл?
-Өмнө нь тоглосон дүртэйгээ адилхан сэтгэл хөдлөл, илэрхийлэл гаргачих вий дээ гэж айдаг. Шинэ уран бүтээлд гол болон туслах дүрд сонгогдсон бол өмнө нь тоглосон уран бүтээлээ үздэг. Энэ бол миний зуршил.
э
-Таныг дэлхийн хэмжээний од болгосон “Биллийг устга” уран сайхны киноны гуравдугаар анги гарна гэх мэдээлэл нэг хэсэг цацагдсан?
-Тиймээ: “Биллийг устга” киноны гуравдугаар анги ирэх 2016 онд нээлтээ хийнэ гэж мэдээлж байхыг сонссон. Гэхдээ би энэ ангид тоглоогүй. Өнөөдрийг хүртэл ямар уран бүтээлч гол дүрд нь тоглож, ямар найруулагч найруулж байгаа нь оньсого хэвээр байгаа.
э
-Та олон улсын хэмжээний кино наадам болон үдэшлэгт оролцох бүртээ өөр өөр өнгө, загвартай даашинз өмсдөг. Нэг өмссөн даашинзны чинь үнэ хамгийн багаар тооцоолбол нэг машин авах хэмжээнийх гэж сонссон. Энэ үнэн үү?
э
-Хэрвээ миний очиж буй кино наадамд миний тоглосон уран бүтээл нэр дэвшиж, өрсөлдөж байвал би хэдэн сая доллароор ч даашинз авч чадна. Би онцгой, гялалзсан од нь байхыг хүсч байна. Машин авах мөнгөөр ганцхан даашинз авах нь онцгүй ч та золиосгүйгээр амжилтад хүрэхгүй. Алдартай болох тусмаа хямдхан юмнаас татгалзах хэрэгтэй. Тэгэж байж чи хүндлүүлэх болно.

-Та 10 жилийн өмнөөс бизнесмэн Арпад Буссонтой үерхэх болсон. Дэндүү урт хугацаа бус уу. Хуримаа хийх болоогүй гэж үү?
-Хурим уу. Би өмнө нь хоёр удаа гэрлэж байсан. Найз залуу маань хүртэл. Бид хуримаас татгалзсан нээлттэй хосууд.
э
-Хэрвээ танд Буссон хуримын санал тавихын бол?
-Татгалзахгүй ээ.
э
-Би таниас “Хуримаа хэзээ хийх вэ” гэж асуухад таны нүүрэнд дургүйцэл төрсөн?
-Тийм гэж үү. Би Арпад Буссонд хайртай. Хэний ч өмнө баталж чадна. Бид албан бусаар аль хэдийнээ хуримласан.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ