С.Бямбацогт: АН алдсанаа зөвшөөрсөн

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд  АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож, таван цаг гаруй гишүүдтэй санал солилцсон. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Танай бүлэг нэлээд удаан хуралдлаа. Шинэ Ерөнхий сайдын талаар ямар шийдэлд хүрсэн бэ?

-МАН-ын бүлэг өчигдөр АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч, Ч.Сайханбилэг нарыг урьж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл авлаа. Гэхдээ бүлэг эцсийн шийдвэр гаргахгүй. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т "Олон суудалтай нам Ерөнхий сайдад нэр дэвшигчийг бусад намтайгаа зөвшилцөж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ" гэсэн заалт байдаг. Үүний дагуу намын эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөл хуралдаж, гаргах ёстой. Тиймээс эхний ээлжинд намын удирдлагууд, мөн бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч томилогдсон тохиолдолд ямар бодлого хэрэгжүүлэх вэ, ямар байр суурьтай байх вэ гэдэг мэдээллийг авлаа. Өгсөн мэдээллийг нь  тодорхой болгохын тулд бүлгийн гишүүд асуулт асууж хариулт авсан.

-Удирдах зөвлөл Ерөнхий сайдын асуудлаар шийдвэр гаргах эрхийг намын бүлэгт өгсөн юм биш үү?

-Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргана. АН-ын дарга болон Ерөнхий сайдад нэр дэвшигч нарын манай бүлгийн гишүүдийн асуусан асуултад хариулж байгаа байдлаас харахад олон асуудал дээр ойлголцъё, зөвшилцье гэдэг санал гаргаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний байр суурь буруу байжээ гэдгийг хэлж байна. Манай нам 2012 оноос улстөржиж талцаж хуваагдахгүйгээр улс орны хөгжил, ард түмний сайн сайхны төлөө явах хэрэгтэй гэсэн байр суурь баримталж байсан. Өнгөрсөн онд МАН-ын XXVII Их хурлаас Монгол Улсын хөгжлийн зорилтын тухай хөгжлийн бодлого боловсруулж, түүнийгээ дагалдуулан тогтоол баталсан. Уг тогтоол хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулах, үүнийг ямар ч Засгийн газар гарсан хэрэгжүүлдэг байх. Хоёрдугаарт, улс орноо тогтвортой, тодорхой бодлоготой болгож, улстөржихгүйгээр хөгжүүлэхийн тулд намуудыг үндэсний зөвшилцөлд уриалсан шийдвэр гаргасан. Өнөөдөр парламентад олон суудалтай нам маань бидэнд хандаж үндэсний зөвшилцөлд хүрье, улс орныхоо төлөө хамтарч ажиллая гэсэн. Ингэхийн тулд Үндсэн хууль, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвшилцөөд явахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ нь өмнө нь алдсанаа зөвшөөрч, алдаагаа цаашид засахаа ойлгосны илэрхийлэл гэж үзэж байна. Гэхдээ ингэж хэлснээрээ МАН Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжинэ, дэмжихгүй, Засгийн газарт хамтарч ажиллана гэж ярихад эрт байна.

-МАН-д шинэ Засгийн газарт орох санал албан ёсоор ирсэн юм уу?

-Д.Эрдэнэбат даргатай ажлын хэсгийн санал гэж байхгүй юм билээ. АН-ын дарга Үндсэн хуулийн 33.2-т заасны дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх саналаа хамгийн түрүүнд манай намд ирүүлсэн гэдгээ хэлсэн. Хоёрдугаарт нь, ИЗНН-д явуулсан юм билээ. Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлын тухайд Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа бүтцээ оруулж ирдэг. Тиймээс ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж ямар бодлого хэрэгжүүлэх вэ, ингэхдээ аль намуудаа урих вэ гэдгийг дараа нь ярих асуудал гэж бодож байна.

ыб

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ман юу вэ? өөрсдөө төр барьдаг байхдаа биднийг яаж амьдруулж, өөрсдөө яаж мөнгө завшдаг байснаа мартчихдаг юм байхдаа. харин бид юуг ч мартаагүй байгаа шүү. та нар ан- ыг унагахаа л бодож суугаа шдээ. ан гэж бас өлөн хэдэн гарууд ууж идчих санаатай оролдоод л. ер нь та нар бүгд зайлаачээ. харахаас ой гутмаар юмнууд
2014-11-19
zochin :
ene er ni ih l yarih zuragtaar garah durtai hun yumaa oron garan ch yum shig an hurald ch orod suuchihsan huugduj bh shig
2014-11-19
энхээ:
ман нам том алдсанаа хүлээн зөвшөөрөөчээ
2014-11-19
зочин:
цалин тэтгэврээ 2 дахин нэмэх шийдвэрээ гаргачихаад, чингис самуурай бондын зарцуулалтын тайлангаа ард түмэнд нээлттэй тавьчихаад алтанхуяг болон түүний тойрон хүрээлэгчид хамгаалагчдад хариуцлага тооцчихоод тр тэгсний чинь дараа ерөнхий сайд хэн болох талаар ярилцана гээрэй.
2014-11-19
зочин:
ан-ын засгийн газарт орвол чингис бондыг бид олж ирсэн идэж ашиглахыг нь ман хамтарсан гэсэн нэр хоч авна шүү бүү засгийн газарт ороорой.
2014-11-19
д.ганхуяг 99116570:
энэхоёр ман-ийн бүлэг дээр ороод юу ярьсан юм бэ??? баахан дутагдлаа хүлээлээ гэж ярьсан юм уу. сайханбилэгээ чи чинь үзх-ны хурал дээр алтанхуягийг мэргэн түргэнийг гайхаад магтах үгээ олохгүй байсан биздээ. ман дээр орохоороо алдаа дутагдлыг нь хүлээгээд эхэлдэг чинь юу вэ? эндээс шууд хэн болох нь харагдаж байна. одоохон үзх-г хуралдуулж дараагийн болох хүнээ томилох хэрэгтэй. шараа болгож байна. хүний нүүр харахад хэцүү байна.
2014-11-19
зочин:
ман хэзээч алдаагаа зөвшөөрдөггүй учраас содон санагдажээ??ухаантай хүн алдаагаа харж за*г.худлаа амлаж чалькод өр тавьсанаа.....хэлвэл барагдахгүй юм бий.агуу худалч.агуу шунал юуг ч нууж чадах юм...тэгээд ичих гэж байхгүй..энэ бол ман.
2014-11-19
жооожжж:
энэ ан хэдэн бүтэлгүи нөхөр бна эрдэнэбатгээд халзан нөхөр урд нь төрд байсан юм шиг их мэдээд хуцаад явах юм бас бялдууч ес .огцоруулахад эсрэг коноп дарсан тэгээд бялдуучлаад тиймээ санаан суудал аа дээшлүүлчих санаа бгаа б.х хужаа нөхөр гээ биздээ
2014-11-19
иргэн:
шунал гэж агуу юм .ман ард тумэндээ засаг байгуулахгуй, та нар ядрах хамаагуй ан -ыг хорлоод эхлэж бна гээд хэлээч.
2014-11-19
zochin:
д.эрдэнэбат даргатай ажлын хэсгийн санал гэж байхгүй юм билээ- ene erdenebat gej xoliony bantan ge shirxeg baina aa.. dandaa xudlaa, deerees n bas turuulj dugarna. ene tolgiony xelber neg l bi*ee...
2014-11-19
pkka:
энэ орон гаран шүү юу ч ярина ардын намын арай тулхтай / өөрсдөө байнга ингэж ярьдаг kkk/ гишүүдээс ярилцлага авч байгаачээ сэтгүүлчдээ
2014-11-19
zochin:
tanai nam 37 ony khelmegduuleltee khuleeji uuchlalt guigaach , busdyn aldaand bayarlaji baikhaar
2014-11-19
nyamdorj:
ah onigoogoo chirch bna daa ooroo unsan khun uildaggui bhaa
2014-11-19
зочин:
ман урд нь том алдсанаа хүлээн зөвшөөр лүү?
2014-11-19
gunguu:
энэ хүн эргэлзээд эхэлчих вээ хөөрхий
2014-11-19