МАН: Эдийн засгийг хямруулсан хүнийг дэмжихгүй
УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцов. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нартай санал солилцсон байна. Дараагаар нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэхийг хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Н.Алтанхуягийн Засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж, эдийн засгийг хямруулсан хүнийг дэмжих боломжгүй гэж шийдвэрлэжээ.
а
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвших асуудлыг УИХ-д суудалтай намуудтай зөвшилцдөг. Тиймээс УИХ дахь намын бүлэг бус Удирдах зөвлөл нь шийдвэр гаргадаг байна.
х
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
ах
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ