29 туслах малчныг бүртгэлжүүлжээ

img

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны малчдын бод малыг цахим хэлбэрээр нэгдсэн бүртгэлд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байна.

sa

Одоогоор цагдаагийн хэлтсээс найман хэсэгт 40 албан хаагч 16 сонсогч, 14-р хорооны Засаг даргын ажил алба, "Ганган-Буга" ХХК-ны мал эмнэлгийн ажилтнууд амралтын өдрүүдээр нийт 29 бүртгэлгүй туслах малчдын судалгааг загварын дагуу авч, гарын мөрний дардсыг санд оруулан, 170 өрхийн 2382 бод малыг бүртгэлд авч ажиллажээ.

s

Энэхүү үйл ажиллагаанд Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогчдыг оролцуулж, айл өрхүүдэд очиж, өгөгдсөн загварын дагуу малын бүртгэл хөтөлж, зурагжуулан "Мал, амьтан судлал"-ын хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, дадлага олгон ажилласан байна.

a

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amjilt...:
uluu l ajilah htei dee! mailing hulgaich nar dotroo ... lbgaa! henii mal sain, ezed n hen ve? sain meddeg bh.... tegeed l ajillah biz! sain temtseerei! ajilahgui bsan tsagdaagiin alba ajilgaand or ehleed shiv!! amjilt!!
2014-11-25
зочин:
тэр 16 туслах малчин явдалтай, хулгайч төрхтэй улс болоод л хурууных нь хээг аваа биз. тэр этгээдүүдэд малын анатоми, амьтан судлалаар хичээл заадаг лут мэдлэгтэй цагдаа байна шүү.
2014-11-20
maliin hulgaich :
ard ni demjdeg ih huch bgaad bdag yum daaa sonin shuu odooo bur diildheergui bolson tsaad ezen ni hen yum bolooo neg l yum bna ard ni
2014-11-20
сэтгээч ээ:
сумын засаг дарга нар өөрсдөө малчидад сургалт , мэдээлэл өгөх хэрэгтэй байна .
2014-11-19
малчин залуу:
мал, амьтан судлалын хичээлийг цагдаагийн ахлагч заасан юм уу. мөн ч универсал улс шүү. ингэж л хулгайгаас хамгаалж байгаа юм даа. малчдаа хулгайч гээд л хурууны хээг нь авсан юм биз дээ. нөгөөдүүл нь би хулгайч гээд өгч л байдаг. тэгээд баталгаажууллаа гэдэг чинь хулгайч чи мөн гэсэн үг үү. энэ хэдэн малчид толгой нь эргэж, түүнийг ньцагдаа нар дэмжиж байгаа юм байна. ерөөсөө ойлгосонгүй. хэн нь хэн гэнэ ээ
2014-11-19