Нэрэмжит шагналын эзэд өнөөдөр тодорно

img

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн зөвлөл Нэрэмжит шагналын эзэд өнөөдөр тодорно. Төрийн ордны хоёрдугаар давхрын фойед шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох бөгөөд УИХ-ын Тамгын газрын дарга бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөлийн дарга Ц.Шаравдорж шагналыг гардуулах юм. Ёслолын ажиллагаанд УИХ-ын даргын зөвлөхүүд, Зөвлөлийн гишүүд , Парламентын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Парламентын сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцоно. Шагналыг өргөмжлөл нэг сая төгрөг дагалдах юм. УИХ-ын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд бодитой, шуурхай мэдээлж, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг талбарлан таниулах, ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хэвлэл мэдээллийн байгууллага, хамт олон, сэтгүүлчид олгож байхаар шийдвэрлэсэн билээ. о.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ