Г.Баярсайхан:Дэлхийд өв соёлоо түгээдэг хүмүүсээ дэмжмээр байна

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Соёлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлж, соёл иргэншлийн аюулгүй байдлын дархлааг бий болгох, хүүхэд, залуучуудад үндэсний соёл, түүх, зан заншлаа таниулах чухал хөшүүрэг бол телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулан монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг сурталчлан таниулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нөлөөллийг ашиглах хэрэгтэй гэж хууль санаачлагач үзжээ.

бө

Засгийн газрын тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 206-д “Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах”-ийг зорьсон байна.  Энэ зорилтын хүрээнд соёлын өрсөлдөөн дунд аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, өөрийн уламжлалт зан заншил соёлоо хамгаалах, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан даяаршихын тулд монголын түүх, үндэсний соёл, зан заншил, ахуйг харуулсан радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагач ярьж байлаа. "Телевизэд тусгай зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүйг нь үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл байх зохицуулалтыг гэрээнд тусгаж байх”-ыг тус тус заасан байдаг.

бө

Гэвч өнөөдөр үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл нь нийт агуулгын эзлэх хувьдаа хүрэхгүй байсаар байгаа. Иймээс телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг хөхүүлэн дэмжих шаардлага тулгарч байна гэж хууль санаачлагачид үзжээ.Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.

бө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Телевизүүд хүүхэд, залууст буруу урсгал үзүүлж байна. Булган аймагт Цогт тайжийн хөшөөг “Энэ хэний хөшөө вэ” гэж нутгийн хүүхдээс асуухад “Жумун баатрын хөшөө байна” гэж Солонгосын үлгэрийн баатраар нэрлэж байна.  Үнэхээр гутармаар, хойч үе өөрийн баатраа мэдэхгүй байна. Бид өв соёл, үндэс угсаагаа дээдлэх хэрэгтэй. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монгол коммен хэрэгтэй. Гэхдээ хууль санаачлагач амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй. Энэ хуулийн төсөл бодит амьдрал дээр хэрэгжихгүй. Эхлээд санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэй” гэдгийг онцолсон. Харин  гишүүн Г.Баярсайхан “Оюунгэрэл сайд дэлхийн тавцанд монгол соёл урлагийг түгээж байгаа хүмүүсээ дэмжмээр байна. Гэтэл телевизүүдтэй зууралдаад байх юм. Үүний оронд монгол өв соёлоо дэлхийд сурталчлах ажлыг танай яам хийх ёстой. Жуулчдаа татах хэрэгтэй.  Хамар доорх асуудалтайгаа зууралдаад байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа.

бө

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний долоо нь дэмжсэн юм.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bas neg mongoiin emgenel :
ene bayrsaihan metiin iim tolgoitoi bolhoorooo a nam maaai taliigaaach bolj bna odoo udahgui amisgal huraaah bh daa huurhiii
2014-11-20
батаар:
миний санаачилсан соёлын аж үйлдвэр төслөө анх сайд болоход нь өөрийн биеэр аваачин танилцуулсан боловч өдийг хүртэл нэгч анхаарал тавиагүй батаараар занималдаад дуусч байгаа даа
2014-11-19