Цэвэрхэн гартай бол сайхан амьдарна
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ жил дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотын сургуулиудын бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарласан билээ.
s
Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвд өнөөдөр “Цэвэр гар – Эрүүл амьдрал” сэдэвт гар зургийн уралдааны шилдэгээр шалгарсан хүүхдүүдэд шагнал гардууллаа.
a
Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Л.Нямсүрэн хэлэхдээ, “Энэ жил бага ангийн сурагч хүүхдүүдийн дунд бохир гараар халдах халдварын тухай, цэвэр гараар эрүүл орчинг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн сэдвийн дор уралдаан зохион байгууллаа. Энэхүү уралдаанд Баянгол дүүргийн 113, Чингэлтэй дүүргийн 57, Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор, 48 дугаар сургууль, хувийн сургуулиудаасҮй-Цай, Оюуны оньс, Орчлон сургуулиудад суралцдаг 60 гаруй хүүхдийн бүтээл ирсэн. Шилдэг 16 бүтээлийг шалгаруулсан” гэлээ.
s
Уралдаанд оролцогч хүүхдүүд хүмүүс цэвэрхэн гартай бол сайхан амьдарч, хоолоо сайн идээд эрүүл байна. Бохир гартай бол хэцүү амьдарна. Би засчихаад гараа угаахгүй хоол идвэл бие нь өвдөнө. Ажлаа хийж чадахгүй болно. Гараа угаагаагүй хүүхэд гэдэс нь өвдөж хичээлээ тасална. Хичээлдээ муу болж, том болоод сайхан амьдарч чадахгүй гэсэн утгатай зураг зурсан хэмээн хэлж байлаа.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ