Тахарын албанд 10 машин шилжүүллээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тусгай тоноглосон 10 автомашиныг Тахарын Ерөнхий газарт шилжүүлэн өгчээ. Эдгээр машиныг нийслэл болон орон нутгийн Тойргийн тахарын албанд хуваарилан өгөх юм байна. Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагаанд тусгай тоноглогдсон, аюулгүй байдлыг хангасан, тээврийн хэрэгсэл шаардлагатай байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ