ИЗНН Ч.Сайханбилэгийг дэмжжээ
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийн нэр дэвшүүлсэнийг УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх бичиг хүргүүлсэн билээ.
df
Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл “Шинэчлэлийн Засгийн газарт ХЭГ-ын даргаар ажиллаж, эдийн засгийг хямраасан хүнийг дэмжих боломжгүй” гэдэг хариу саналаа албан ёсоор мэдэгдсэн. Харин ИЗНН-аас шинэ Засгийн газрын тэргүүнээр Ч.Сайханбилэгийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн албан бичгийг илгээсэн байна.
өа
УИХ-д суудалтай намуудаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл саналаа ирүүлээгүй байгаа аж.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ