Улаан хас чулууг хил гаргахгүй байхыг шаардлаа

img

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2014 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд улаан хас чулуу түүж байгаль сүйтгэсээр байгаа юм. Энэхүү асуудалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийсэн.

б

Улаан хас чулуу түүж эхэлснээс хойш нэг хүн нас барж хоёр хүн дарагдаж, гэмтсэн.  Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар хамтран дөрөвдүгээр сараас эргүүл, хамгаалалт гарган ажиллаж байгаа ч хүчрэхгүй байгаа аж. Иймээс өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулуу худалдан авч хууль бус үйлдлийг дэмждэг иргэдийг тагнуул, цагдаагийн байгууллага олж тогтоох шаардлагатай болжээ.

б

Эргүүл, хамгаалалтын хэсэг өнгөрсөн хугацаанд 400 мотоцикл, 20 гаруй машин хураан саатуулсан боловч энэ нь иргэдийн амьжиргаа, эдийн засгийн байдалд нөлөөлж буй учир буцаан олгосон байна. МХЕГ-аас өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулууг хилээр гаргахгүй байх шаардлагыг гаалийн байгууллагад хүргүүлжээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

пидарас:
ниргэсэн хойно нь хашгарав гэж хуцваа муусайн лалрууд
2014-11-22
сумын дарга сэтгээч ээ:
үнэт чулуу олборлох монгол улсын байгууллагад өгөөч ээ . барилгын гоёлын материал хийдэг болгох хэрэгтэй .
2014-11-20
mgl-s:
yaraltai ezentei bolgoj ashiglax xeregtei. tegexgyi bol udur tutam uxagdaj tonogdoj etsest ni xariutsax ezengyi bolj baigali ix xemjeegeer syitgegdej yldene. xuuli xyanaltiinxan l baaxan orlogo avilga avch ninja nariig barij tavij udur tutam orlogotoi bolx bxdooo. mashin texnikiig xuraaj avaad butsaaj olgono ,ulsiin orlogo bolgono gedeg ni xaxuul ,avilga avax erxiig neej ugchiuj bgaandooo
2014-11-19
зочин:
яшма юм уу?
2014-11-19