БНСУ-ын ялтныг эх оронд нь шилжүүллээ

img

Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс хооронд 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай” гэрээний дагуу Тахарын алба өнөөдөр тус улсад ялтан шилжүүлэх ажиллагааг зохион байгууллаа.

s

Ялтан шилжүүлэх ажиллагааг БНСУ-ын иргэн Жон Те Сонын өөрийн гаргасан хүсэлт болон холбогдох байгууллагуудын зөвшөөрөлд үндэслэн гүйцэтгэсэн юм. Тахарын албаны хувьд БНСУ-ын холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэж өгөх ажлыг Буянт-Ухаа агаарын боомтоор зохион байгуулсан аж.

s

Өмнө нь Тахарын алба Монгол улс, Оросын холбооны улсын хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ, Тахарын албаны тухай хууль зэргийг үндэслэн нэр бүхий  гурван ялтныг ОХУ-д шилжүүлсэн юм.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
бнсу-ын иргэн жон те сонын өөрийн гаргасан хүсэлт
2014-11-20
ingej yal zavshuulj baina daa:
ingeed l mongol uchnuun huniig hohiroogood odoo nutag ruugaa zailah ni dee. yal zavshuullahaa boliochee
2014-11-19